COVID-19: Францын Парламентын гишүүн халдвар авчээ
2020-03-06

 

Францын Үндэсний ассамблейн гишүүн шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа 68 настай Жан-Люк Рейцерийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Энэ талаар Парламентын дарга Ришар Ферран хэвлэлийнхэнд мэдээлжээ. 

 

Дээрх гишүүнээс гадна Парламентын ордон дахь хоолны газрын ажилтан шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан бөгөөд түүнийг гэрт нь тусгаарласан байна. 

 

COVID-19: Москва бэлэн байдалд шилжиж, Петербургийн форум цуцлагдав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин