COVID-19: БНХАУ-д нэг хоногийн дотор халдварын тохиолдол 143-аар нэмэгджээ
2020-03-06

 

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо  тус улсад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллийг гуравдугаар сарын зургаанд өглөө. 

 

Тус хорооны мэдээлснээр, нэг хоногийн дотор Хятадад шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 30 хүн нас барж, ингэснээр нийт нас барсан хүний тоо 3042 болсон байна. 

 

Нэг хоногийн дотор халдвар авсан тохиолдол 143-аар нэмэгдэж, 80 552-д хүрчээ. Харин сүүлийн нэг хоногт, эдгэрч, эмнэлгээс гарсан 1681 хүн байгаа бөгөөд ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 53 726 болсон байна.

 

COVID-19: Москва бэлэн байдалд шилжиж, Петербургийн форум цуцлагдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин