COVID-19: Жек Магийн сан Өмнөд Солонгос руу амны хаалт илгээнэ
2020-03-06

 

Alibaba Group-ийн Захирлуудын зөвлөлийн дарга асан Жек Ма Өмнөд Солонгос руу нэг сая ширхэг амны хаалт илгээхээр болсон талаар Жек Магийн сан мэдэгджээ. 

 

Жек Магийн сангийн төлөөлөгчид Өмнөд Солонгос руу илгээх амны хаалтнуудыг баглан, ачуулахад бэлэн байгааг харуулсан гэрэл зургуудыг  Хятадын Вэйбо сүлжээнд оруулсан байна.

 

"Бидэнд хүнд үе тулгарахад Өмнөд Солонгос манай улсад дутагдаж байсан бараа бүтээгдэхүүн илгээж байлаа. Тиймээс бид хариу тус барихыг хүссэн. Ойрын үед Өмнөд Солонгос дахь нөхцөл байдал тогтворжино гэж найдаж байна" хэмээн Жек Магийн сангийн мэдэгдэлд онцолжээ. 

 

Энэ сангийнхан өмнө нь Япон руу нэг сая амны хаалт илгээсэн байна.

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгост өнгөрсөн хоногт шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 518-аар нэмэгдэж, нийтдээ 6284 тохиолдол бүртгэгджээ.

 

COVID-19: Москва бэлэн байдалд шилжиж, Петербургийн форум цуцлагдав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин