COVID-19: Нас баралтын түвшнээр Итали улс нэгдүгээрт бичигдэж байна
2020-03-09

 

Итали улс шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдаж байгаа хүнийхээ тоогоор дэлхийд нэгдүгээр бичигдэж байгаа бөгөөд халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барсан гэсэн статистик үзүүлэлт гарсан талаар РИА Новости мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гаригт Италид нас барсан хүний тоо эрс өсөн 366-д хүрсэн байна. Тус улсад халдвар авсан 7,3 мянга гаруй хүн байгаа бөгөөд үүнээс 4,96 хувь нь нас баржээ. 

 

Италийн араас АНУ бичигдэж байна. Тус улсад одоогоор 472 тохиолдол бүртгэгдсэн ч хэдийнэ 19 хүн нас барсан нь нийт халдвар авсан хүмүүсийн 4,03 хувийг эзэлж байгаа юм.

 

Харин өвчний голомт болсон Хятад улс нас баралтын түвшнээр  гуравдугаарт бичигдэж байна. Энэ улсад халдвар авсан нийт хүмүүсийн 3,83 хувь нь нас баржээ. Үүний араас Иран улс бичигдсэн бөгөөд тус улсад нийт халдвар авсан хүмүүсийн 2,96 хувь нь нас баржээ.

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар тархсан улс орнуудын дунд нас баралт хамгийн бага бүртгэгдэж байгаа нь Өмнөд Солонгос улс гэнэ. Энэ улсад халдвар авсан хүмүүсийн 0,68 хувь нас баржээ. 

 

Гэхдээ Өмнөд Солонгос халдвар авсан хүмүүсийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Эндэхийн нэг сая оршин суугчид шинэ төрлийн титэм вирусээр халдварласан нь батлагдсан 142,1 тохиолдол ноогдож байгаа аж.

 

Үүний араас Итали, Иран, Хятад улс бичигдэж байна.

 

COVID-19: БНХАУ-д 100 настай эр эмчлэгджээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин