COVID-19: Халдвар бүртгэгдсэн орны тоо 101 болжээ
2020-03-09

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 105 586 болж дэлхийн 101 оронд халдвар бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. 

 

Сүүлийн өдрүүдэд Болгар, Коста-Рика, Молдав, Францын Гвиан, Мальдив, Мальта, Данийн Фарерын арлууд, Францын Мартиника арал дээр халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

Хятадаас бусад орнуудад сүүлийн 24 цагт халдварын 3610 шинэ тохиолдол бүртгэгдэж, 71 хүн нас баржээ. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны сүүлээр Хятадын эрх баригчид Ухань хотод үл мэдэгдэх өвчин дэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлж байлаа. Энэ өвчний үүсгэгч нь 2019-nCov гэх шинэ төрлийн титэм вирус болох нь тогтоогдсон бөгөөд зэрлэг амьтны мах хүнсэндээ хэрэглэснээр хүмүүс энэ вирусийн халдварыг авсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. 

 

ДЭМБ энэ өвчний тархалтыг олон улсын хэмжээний онц байдал гэж хүлээн зөвшөөрөөд,  Covid-19 гэж албан ёсоор нэрлэх болсон. 

 

Урд хөршид энэ өвчин анхлан дэгдэж, голомт болсон бол хойд хөрш Орос улсад халдварын 17 тохиолдол батлагдаад байна. Эдгээрээс хоёр нь Хятадын иргэн, 14 нь Италиас эргэн ирсэн Оросын иргэд байгаа бол нэг нь Италийн иргэн аж.  Халдвар авсан Хятадын хоёр иргэн болон Оросын нэг иргэн хэдийнэ эмчлэгдээд эмнэлгээс гарчээ.

 

COVID-19: Нас баралтын түвшнээр Итали улс нэгдүгээрт бичигдэж байна

 

Bloomberg: COVID-19 дэлхийн эдийн засагт 2,7 их наяд ам.долларын хохирол учруулна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
oros haldvargui baisan gaitai italias bolj oros, evrop ter chigeeree haldvar avlaa…too mash hurdtai nemegdej baina
2020-03-09