COVID-19: Италид 16 сая хүн хөл хорионд оров
2020-03-09

 

 

Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар тархаж, тэдгээрийн дундаас хамгийн хүнд нөхцөл байдал Италид нүүрлээд байгаа юм. 

 

Тус улсад ням гаригийн байдлаар шинэ төрлийн титэм вирусийн халдварын улмаас 16 сая хүн хөл хорионд орсон байна. Халдварын тархалтаар Өмнөд Солонгостой бараг адил байгаа Италид хойд хэсгийн бүс нутгуудад хөл хорио тогтоожээ. Тодруулбал, Ломбарди болон 14 мужид хориг тогтоосон байна. 

 

Covid-19 дэлхий даяар тархахын хэрээр олон улс орнуудын дэлгүүр, худалдааны төвүүдэд хомсдол үүсч байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Британид нэгэн сүлжээ дэлгүүрт гоймон болон өтгөрүүлсэн сүүний худалдаанд хязгаарлалт тогтоосон байна. Мөн ариутгагч гель дэлгүүрийнхээс хэд дахин өндөр үнэтэйгээр интернетээр зарагдаж байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

COVID-19: Москва бэлэн байдалд шилжиж, Петербургийн форум цуцлагдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
urd shono 3han zagiin dotor 1600 hyn haldvartai gej gej garlaa shdee…aimaar bna
2020-03-09