Дүүжин тээврээр өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ
2020-03-11

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

 

-Улаанбаатаар хотод агаарын бохирдлын, хөрсний, түгжрэлийн асуудал их бий. Тийм учраас үүнийг зохицуулахаар А бүсэд зам барих асуудал шийдлээ.

 

Монгол Улсын Үндэсний хөгжлийн газарт "Тэнгэрийн тойрог"  төсөл буюу хотын А бүсэд гүүрэн зам барих асуудлыг шийдлээ. Тэнгэрийн тойрог зам нь 6-12 метр өндөрт, нийтдээ 14 км урттай,  хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй хоёр түвшний, 27 орох, гарах цэгтэй замын байгууламж юм. Ингэснээр замын түгжрэл 45 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж үзэж байна. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугам давхар ашиглана. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтай. Зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүг нөхнө гэсэн тооцоо гарсан. Энэ бол Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд туссан. Энэ зам концессоор хийгдэх бөгөөд зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх 25 жилийн хугацаатай төсөл юм. 

 

Энэ зам сансрын аюулгүй тойргоос-зүүн дөрвөн зам-дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл гэсэн тойргоор явах боломжтой.

 

Хоёр дахь төсөл нь дүүжин тээврийн төсөл. Дэлхийн олон оронд дүүжин тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд Улаанбаатарт анх удаа хийгдэх юм. Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассиоци хооронд хийгдсэн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хийгдэхээр болж байгаа байна. Нийтдээ 60.7 сая еврогийн санхүүжилттэй, 40 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй, 12 жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөх, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэх юм. Эхний ээлжинд дүүжин зам нь 1 кабинд 8-10 зорчигч тээвэрлэх юм байна. Энэ төсөл 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Сангийн яам, Франц улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн үр дүнд хийгдэх боломжтой болж байгаа юм.

 

Энэ зам нь Баянхошуу уулзвар-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4,9 км зам хийхээр болж байна. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэх,  нийт 16 минутын хугацаанд зорчих боломжтой хэмээн мэдээлэв.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Hahaha kkkk hahaha kkk
2020-03-12
хүүхээ:
худлаа бурж байж 2 саяар торгуулав
2020-03-12
Po:
800million dollar yu wee. Ih surguuliuda l hotoos gargahad zam cholootei bolj bnle. Say haragdsan . Sularsan gazariig n duuflaga hudaldaagaar zarchih tgl ok shde. 100.000mymgan oyutan hotod boglorol vvsged bn shde
2020-03-11
Зочин:
Дүүжин тээврээр хүн үйлчлүүлэх болов уу? Хотын даргын "Зайсан хилл" төв хөгжүүлэх далд бизнес биш үү.
2020-03-11
Сонгууль 2 сарын дараа, төсөл гээд мөнгө зувчуулаад мартах уу. Эгийн голын усан цахилгаан станц гээд 5 сая долларын цаас Одхүү залгисантай адил мартагдах уу?
2020-03-11
хүүхээ:
худлаа бурж байж 2 саяар торгуулав