АВТОБУС №28: "Хүүтэй боллоо" гэж орчлон дүүрэн хашхирмаар...
2020-03-13

Өмнөхийг ЭНДЭЭС

 

 

Хүнгүй шахуу автобусанд хүүхдийн памперс тэвэрч явсан залуу "Хүү биз дээ" хэмээснээ баярыг нь хуваалцах хэн нэгнийг хайх мэт автобусан доторх хүмүүсийг бүтэн тойруулж харлаа. Харалдаа сандалд сууж явсных "Баяр хүргэе. Анхны хүүхэд үү" гэвэл "Үгүй ээ хоёрдахь нь. Эхнийх нь охин байхгүй юу. Очиж амжаагүй байтал эхнэр төрчихлөө, 3.5 кг хүү төрсөн гэнэ" хэмээн аанай л танил мэт сэтгэлээ уудлан, нүүрээ шудрав.
 

- Эхнэр тэнд төрж байхад найз энд явж байдаг? 

 

- Харин тийм ээ. Манай ажил Баруунтуруунд. Өвдлөө л гэсэн, түргэнээр эмнэлэг явж байна л гэсэн, төрчихлөө гэх юм. Манай анхны охин нэлээн удаан өвдөж төрсөн болохоор болоогүй л юм бодоод явлаа.

 

/Утас дугарав/

 

- Байна уу, аан за ханиа яаж байна 

 

- Өө одоо Гандан дээр яг буух гэж байна. Буугаад гүйгээд очье. Захих юм юу байна. Харин цалин буусангүй. Гэхдээ хань нь үйлдвэрийн даргаас 60 мянган төгрөг зээлчихсэн. Болох байх аа. 

 

- Аа, нөгөө охины уудаг байсан нана юу. За аргалаад аваад очно оо. Одоо удахгүй ээ гэсээр залуу утсаа тасаллаа.

 

Адал явдал, амьдралын сайхныг хайж явсан надад хэн нэгний баяр жаргалтай мөчийг хуваалцаж, хожим хамгийн гэгээн дурсамжаа нэхэн санахад нь гэмгүйхэн дурсагдах гэгээлэг төрхтэй нэгэн болж үлдэх сайхан санагдаад "Танай эхнэр Эх нялхаст төрөө юу? Би бас тийшээ явж байгаа юм. Буугаад зам нийлэх юм байна" гээд хээв нэг худал хэлчихлээ. 

 

- Тийн тийн нялхаст. Танай бас ойрын хүн төрөө юу? Корона гээд хориг хязгаартай болохоор хөдөөнөөс аав, ээж ч ирж чадаагүй, хөөрхий манай  хүн дээр очсон хүн байхгүй ээ. 

 

-Аа тийн. Нялхас орох ажилтай л явна. Хөхөнд нь сүү ортол сүү орлуулагч хэрэглэнэ гэнэ үү? 

 

- Харин тийн гэнэ. 

 

Бид хоёр Гандангийн автобусны буудал дээр хамт буугаад зам хөндлөн гарч эмийн сан орлоо. Найз тэндээс сүү орлуулагч бүтээгдэхүүн жижиг савлагаатайгаас нь нэгийг аваад "Хэд вэ" гээд түрүүвчээ уудлахад нь халаас руу нь түлхээд "Хүүтэй болсонд тань баяр хүргээд сүүний мөнгийг би төлчихөж болох уу" гэвэл нэлээд гайхсан шинжтэй ажигласнаа "Өө за баярлалаа" гэлээ. Бид ЭХЭМҮТ-рүү гүйх шахуу алхуулсаар хоёр давхрын шатны хажуугийн ТҮЦ-ных шиг жижиг цонхон дор очлоо. Оёондоо түүрсэн, амны хаалттай, ядруухан бүсгүй эмнэлгийн коридороор аажуухан алхуулсаар хүрч ирснээ уруулаа унжуулан

 

-Чи яасан их удав аа

 

-Харин тиймээ, явсаар байгаад л энэ. За миний хань бие хаана яаж байна, хүү нь уйлж байна уу

 

-Гайгүй ээ унтаж байна. Өнөөдөртөө хөхөнд сүү орохгүй бол угж өгнө. Шөнө уйлаад байж магадгүй. Чи сүү авчрав уу? 

 

- Авсан, авсан. Май энэ. 

 

- Заза чи бушуухан буц буц. Хүүхэд айлд хэцүүдлээ. 

 

- Хүүгээ нэг харчих юмсан. Надтай адилхан байна уу хэхэ 

 

- Угаасаа ийш нь ойртуулахгүй ээ. Дэмий. 

 

Зарим хүмүүс корона вирусээс болж сэтгэл хямраад СЭМҮТ-ийн 24 цагийн зөвлөгөө өгөх утсанд хандаж байна гэнэ. Хэрэв вирусээс болж сэтгэл санаа хямарч, шаналаад маргааш үгүй мэт санагдаж, хэзээ мөдгүй хорвоогоос буцчих юм шиг мэдрэмж төрөөд байвал төрөх эмнэлгийг зориорой гэж зөвлөе.

 

Тэнд хайр ундарч байна. Үхэл бодох сөхөөгүй хүмүүс өлгий, даавуугаа базаагаад ирснийг харахад өөрийн эрхгүй баясал төрж байна. Саяхан мэндэлсэн үрдээ хэн гэж нэр өгөх тухай өнөөх жижиг цонхоор эхнэр, нөхөр хоёр ярилцаж харагдана.  "Ямар нэр  өгөх вэ" гэсэн нөхрийнхөө асуултад эхнэр нь "Чи өөрөө л мэд л дээ" гэж хариулаад учиртай инээмсэглэж байгаа нь жаргалтай. "Маргааш эртхэн дүүрэг орж төрсний гэрчилгээг нь хөөцөлдөөрэй" гэх хүндтэй даалгавар аваад нөхөр буцаж байна. Найзынхаа эхнэрт гээд набор бариад ирсэн халамцуухан эр ч харагдана. 

 

***

 

Ингэж орчлон дүүрэн "би хүүтэй боллоо" хэмээн онгирмоор байв ч амны хаалттай, аюулын хоригтой энэ үед баяраа хуваалцах хүнгүй шахуу гүйж явсан үл таних залуугийн жаргалтай мөчийг хуваалцчихаад буцаж явахад сэтгэл өег болчихож байна. Хэзээ намжиж, хэвийн амьдрал үргэлжлэх бол гэхээс бухимдал төрүүлэх хугацаагүй коронагаас өөр зүйл, өнөө харин тархинд бууж "хэн ч үгүй хөөрхөн хүүтэй болдог юм бил үү" гэсэншүү юм бодсоор Нялхас уруудан алхлаа. 

 

Гандангаас III-VI хорооллын эцэс хүрэх автобусанд суулаа. 

 

- Чи миний захьсан юмыг аваа юу? 

 

- Юу, юу гэж нурууны маажуур л байхгүй юу

 

- За ашгүй дээ, оройдоо чамайг царай алдахгүй л болж хэхэ. Нокио гар утсаар хэн нэгэнтэй ийн ярьсан настай ахын эл үгс амьд байгааг минь ахиад мэдрүүлж байна. 

 

"Хайраа энэ зун жинхнээсээ Хөвсгөл явна шүү. Баталгаатай нь дээр, алив амла" хэмээн чигчийгээ гозойлгох эрх жаахан бүсгүйн үг, "тэгнэ ээ хайраа" гээд духыг нь үнэрлэх түүний хайртын үйлдэл зүрх булиглуулах нь хавар ирж байгааг, хаашдаа амьдрал үргэлжилнэ гэдгийг дахин санууллаа.

 

Тиймээ, бидэнд маргааш бас нөгөөдөр ч бий. Хар даа, хүсэл дүүрэн хавар, хүлээлт тээсэн учрал бидний зүг ирж явна. Хүүхэдтэйгээ "Маугли" үзэж, ханьтайгаа "Модерн Токинг"-ийн аян дээр хуучнаа дурсаж таанц эргэсэн ч яахав дээ. Маргаашийн төлөө хүчтэй байж ирээдүйн төлөө инээмсэглэе гэсэн эерэг гэгээн уриалгаар энэхүү тэмдэглэлээ дуусгая. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. Баяртай. 

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Yaagaad iim muuhai sorog bdag yum be
2020-03-19
unen l bnshde:
bi ooroo ochol ergelte awch bsn ehni shino svv orku bol dara ni ogno gj bnshdee
2020-03-16
хийсвэр юм:
жаахан хийсвэр юм. гэхдээ хэлэх гээд санааг нь ойлгож байна. төрөнгүүтээ хүүхдэд сүү орлуулалгч өгдөггүй юмаа, уураг гэж сайхан зүйл бий түүнийгээ идээд л унтаад байдаг шүү эхний 2 3 өдөр. бас төрөнгүүтээ ээж нь цонхон дээр очиж өөрөө эргэлтийн юмаа авдаггүй юмаа ккк. гэхдээ зүгээр ээ санааг нь ойлгосон. АМЬДРАЛ САЙХААН
2020-03-16
unen l bnshde:
bi ooroo ochol ergelte awch bsn ehni shino svv orku bol dara ni ogno gj bnshdee
Ган:
Хүйсээр ялгаварлан гадуурхалтын тод жишээ. Буцахдаа хүртэл " хөөрхөн хүүтэй болдог юм билүү" гэж бодсон чихшиг. Хөөрхөн охин байж болдоггүймуу? Хүүхдийг хүйсээр нь ялгаварлагсдын удам тасарвал таарна
2020-03-15
Yaagaad iim muuhai sorog bdag yum be
Ган:
Хүйсээр ялгаварлан гадуурхалтын тод жишээ. Буцахдаа хүртэл " хөөрхөн хүүтэй болдог юм билүү" гэж бодсон чихшиг. Хөөрхөн охин байж болдоггүймуу? Хүүхдийг хүйсээр нь ялгаварлагсдын удам тасарвал таарна
2020-03-15
Ган:
Хүйсээр ялгаварлан гадуурхалтын тод жишээ. Буцахдаа хүртэл " хөөрхөн хүүтэй болдог юм билүү" гэж бодсон чихшиг. Хөөрхөн охин байж болдоггүймуу? Хүүхдийг хүйсээр нь ялгаварлагсдын удам тасарвал таарна
2020-03-15
сонсогч:
цаг хугацаа зогсоогүй үргэлжилсэн хэвээрээ бидний сэтгэл л үүнийг үгүйсгэх үе хааяа гарч ирнэ
2020-03-15
setgel hudulj saihan dursamjuudaa sanahad hurlee. Bayarlalaa!! Amjilt husen uyruue!!
2020-03-14
Зочин:
Хүнгүй шахам автобус гэх юм. Тэгтэл дүүрэн хүнтэй ч юм шиг
2020-03-14
?ааа сэтгэл сэргэчихлээ
2020-03-14
зочин:
Сайхан мэдээ байна.
2020-03-14
З:
Сэтгэл санаа өргөсөн нүдэнд харагдтал сайхан бичжээ.Хөөрхөн үрсийнхээ төлөө ААВУУД минь анхаарал болгоомжоо сааруулалгүй урагшаа!
2020-03-14
БОЛД:
Сайхан бичжээ. Амьдралыг үргэлж ингэж сайхнаар нь хадгалж амьдрах л ёстой юм даа. АМЬДРАХ САЙХААН
2020-03-14
Төрөө:
Таалагдлаа энгийн л өдөр тутмын амьдрал өрнөсөн
2020-03-13
Зочин:
Хөөрхөн юмаа, үргэлжлүүлж бичиж байгаарай, өмнөхүүд нь бас хөөрхөн, баяррлалаа
2020-03-13
Пагмаа:
Энэ оройн мэнд.Хэн нэгний баяр хөөр, гуниг зовлонг чин сэтгэлээсээ хуваалцахад биднээс нэг их зүйл удахгүй.Танд талархаж байна.Сайхан нийтлэл байна.
2020-03-13
goe bn
2020-03-13
h m:
goe bn
2020-03-13
goe bn
2020-03-13
goe bn
2020-03-13
goe bm
2020-03-13
Амьдралын хэмнэлээс баяслыг мэдрэгч:
Амьдрал өөр өөрийн өнгө аястай. Байгаа бүхэндээ сэтгэл ханаж, түүнээсээ баяр баяслыг олж харна гэдэг Та өөрөө гайхамшиг юм даа.
2020-03-13
irgen:
aan bas engiin amdrah gej yadaj yavaa bayar hoortei shudarga yamar hemjeenii mongtei yavaa ni yarianaas ni todorhoi bolonguut syy avch ogsond bayartai baina,
2020-03-13
irgen:
hymyys ingeed odor dutmiin amdralaas ingeed yag bodit baidlaas bichihiig setgedeg ni yneheer goe sanaa umaa….yneheer l jiriin bodit amdral yavagdaj baigaa ni nydend haragdaad …goe bna
2020-03-13
тийм шүү. Амьдрал үргэлжилсээр...
2020-03-13
Сайхан тэмдэглэл бна баярллаа
2020-03-13
Хөөрхөн юм уншчихлаа.
2020-03-13
basca feiza:
Сайн байна уу, автобусны зорчигчоо? Өөдрөг байгаарай. Монголдоо очихоороо заавал ч үгүй, бүр хэрэг болгож, автобусаар явдаг. Автобус гэдэг энэ олон машинтай болохоос өмнө УБ-чуудын салшгүй хэсэг л байдаг байвштээ.
2020-03-13
222:
Баярлалаа. дандаа хар бараан зүйл сонсоор... Харин нэг л сэтгэл хөдөлчихлөө
2020-03-13
WOOW:
сэтгэл уярчлаа
2020-03-13
Ч-н:
Гоё. Баярлалаа!
2020-03-13
goe bn
h m:
goe bn
goe bn
goe bn
goe bm
zochin:
Сайхан тэмдэглэл болсон байна. Уншсаны дараа сэтгэл санаа өөдрөг болчихлоо. Баярлалаа
2020-03-13
Сайхан тэмдэглэл бна баярллаа