COVID-19: АНУ-ын бүх мужид халдвар бүртгэгдлээ
2020-03-18

 

Баруун Виржини  COVID-19 вирусийн халдварын тохиолдол илэрсэн АНУ-ын сүүлийн муж болсон талаар тус мужийн захирагч Жим Жастис Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

 

"Энэ үе ирнэ гэж бид мэдэж, үүнд бэлтгэж байсан. Тиймээс бид цочирдох ёсгүй" хэмээн мужийн захирагч Жим Жастис мэдэгдээд, мужийн эрх баригчид титэм вирусийн тархалтыг зогсоох төлөвлөгөө боловсруулсан гэж онцолсон байна. 

 

Энд дуулгахад, саяхныг хүртэл Баруун Виржинигээс гадна Айдахо, Монтана, Алабама мужуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.  Өнөөдрийн байдлаар АНУ-д 6420 тохиолдол бүртгэгдэж, 108 хүн нас барсан бол 17 хүн эмчлэгджээ.

 

 

COVID-19: АНУ иргэддээ 1000 ам.доллар олгох боломжийг судалж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ai medehgui:
Test n hureltsee bhgui, emch emnelegiin ajilchid dutmag hun huch bhgui, shaardlgatai ued heregleh or der amisgaliin appart n bhgui USA haldvar iheseed irheer nusaa hatsartaa naah tolovtoi bna shuu.
2020-03-18