ВИРУСИЙН НҮҮДЭЛ: Азиас Европ руу, эргээд...
2020-03-20

 

Өмнөд Солонгос, Хятад, Сингапур болон Азийн бусад орнууд COVID-19 тахалтай хийх тэмцэлд амжилт гаргаж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Харин Ази дахин нэг шинэ аюултай нүүр тулаад байгаа бөгөөд Азиас Европ руу чиглэсэн вирусийн тархалт эргээд энэ тивээс Азийн орнууд руу зөөвөрлөгдөн ирэх эрсдэлтэй байгаа юм. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр титэм вирустэй холбоотой ерөнхий нөхцөл байдал Азийн орнуудад тогтворжиж байна. Лхагва гаригт Японд ердөө гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 154 тохиолдол бүртгэгдсэн Хоккайдо мужид тогтоосон онц байдлыг цуцалжээ.

 

Цар тахлын анхны голомт болсон Хятадын Ухань хотод сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдээгүйн дээр зургаан долоо хоногийн туршид тусгаарлалтад байсан хотын оршин суугчид "гэрийн хорионоос гарчээ".

 

ДЭМБ болон бусад холбогдох байгууллагуудын мэдээллээс харахад вирусийн тархалтын динамик өөрчлөгдөж байна. Ази өвчний оргил үеэ давсан бол Европын орнууд цар тахлын голомт болж эхлэв. Тиймдээ ч Азийн орнууд хилээ хаасан нь зөв алхам болсон гэх. 

 

Хятад, Өмнөд Солонгос болон Азийн бусад орнуудад "импортлогдсон" буюу гаднаас халдвартай хүн ирсэн тохиолдол өссөөр байна. 

 

Вирусийн нүүдэл

 

Ердөө хэдхэн хоногийн өмнө анх удаа л халдварын тохиолдол шинээр нэмэгдээгүй талаар мэдээлж байсан Хятадад өнгөрсөн лхагва гаригт шинээр 34 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр халдвар авсан бүхий л хүмүүс хилийн чанадаас саяхан ирсэн хүмүүс байсан гэнэ.

 

Сингапурт хоногт 47 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 33 нь мөн л хилийн чанадаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байв.

 

Пүрэв гаригт Өмнөд Солонгост халдварын тоо мөн л эрс өсөв. Шинээр 152 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь гадаад орнуудад аялж байгаад буцаж ирсэн хүмүүстэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Цар тахлын голомт болж байсан Хятадын Үндэсний цагаачлалын агентлагийн мэдээлснээр гуравдугаар сарын 11-ний өдрөөс хойш Хятадад өдөрт л 120 мянган хүн гаднаас ирж байжээ.

 

Хятад улс тахлын оргил үеийг давж чадсан гэж экспертүүд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд Хятадын эрх баригчид хот сууринг бүхэлд нь тусгаарлаж, иргэдийг гэрт нь хөл хорионд оруулах, зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоригдох зэргээр хатуу арга хэмжээ авсан юм.

 

Гэвч энэ амжилт түр зуурынх байж мэдэх нь. Энэ талаар Хонконгийн их сургуулийн тахал судлаач профессор Бен Коулинг Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Азийн орнуудад "импортлогдсон" халдварын тоо өсч байгаа нь нөхцөл байдлыг дахин хүндрүүлж байна. Одоогийн байдлаар Европоос нэн тэргүүнд халдвар зөөвөрлөгдөж байгаа бол цаашлаад бусад бүс нутгуудаас ч халдвар нүүдэллэх байх" хэмээн профессор өгүүлжээ. 

 

Хямралын үед эдийн засгаа дэмжих хойд хөршийн бодлого

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг дээ . Муу амлахгүй байж болдоггүй л юм байхдаа.
2020-03-21
irgen:
boloogui evropiinhon hilee haasan l bolohoos ard tymen ni ynen teneg zaavar juram dagahgui ardchilal erh choloo geed l suuj baina, mask bitgii zyy geed l…..
2020-03-20
Saihan medee bna. Bayarlalaa.
2020-03-20
Zochin:
Nemelt Ene emiig lupus, ye muchnii arhag urevsel bolon haluun ornii humhaa evching heregledeg.
2020-03-20
Zochin:
Eneeder USA-d medeegeer malaria-d uudag em coronavirus-n emchilgeend heregleheer zevsheeregdsen. Ymarch bsan emchledgeh eh uusver ni batlagdlaa. Ene em ni olon jiliin tursh emchilgeend hereglegdej irsen tul turshilt hiih shaardlagaguigeer shuud emchilgeend heregleheer bolloo. Ta buhendee shine sain medee duulgay gej bodood uuniig bichlee
2020-03-20
Saihan medee bna. Bayarlalaa.