Шинэ төрлийн титэм вирусийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, Европ дахь өвчний голомт болсон Итали улсад БНХАУ, Куб, ОХУ тусламжийн гараа сунгаж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Италийн Ерөнхий сайдтай утсаар ярилцах үеэрээ ОХУ туслахад бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар гуравдугаар сарын 23-нд Оросын тусламжийн есөн онгоц Италид газардаж, 100 орчим цэргийн эмч, вирус судлаач, эмч нарын найман отрядыг хүргэсэн.
Мөн гуравдугаар сарын 24-ний мягмар гаригт Ромын ойролцоох Пратика-ди-Маре агаарын баазад Оросын 14 дэх онгоц газардсан талаар бид мэдээлж байлаа.
Тусламж үүгээр зогссонгүй, гуравдугаар сарын 24-нд Москвагийн "Чкаловский" нисэх буудлаас Италийн агаарын цэргийн бааз руу титэм вирустэй тэмцэхэд зориулсан тусгай тоног төхөөрөмж, хэрэгсэл хүргэх 15 дахь Ил-76 онгоц хөөрчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын цэргийн мэргэжилтнүүд нэн тэргүүнд Бергамо хотод ажиллах юм байна.
Энд дуулгахад, Италид одоогийн байдлаар 69 мянган хүн халдвар авснаас 6820 хүн амиа алджээ.
COVID-19: ОХУ-ын тусламжийн 14 дэх онгоц Италид газардлаа
Г.Бямбасүрэн
Уншиж байна |