Буриад: COVID-19 халдвар авсан бизнесмен 120 мянган амны хаалт тараана
3-30

Буриадад COVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн бизнесмен Вадим Бредний эмзэг давхаргынханд тараахаар 120 мянган амны хаалт худалдан авсан талаар Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

"Улсын халдвартын эмнэлэгт вирусийн халдвараас үүдсэн өвчнөө эмчлүүлж байгаа бизнес эрхлэгч Вадим Бредний сайн үйлсийн аян санаачилсан.Тэрбээр амны хаалт худалдаж авч чадаагүй хүмүүст зориулан 120 мянган нэг удаагийн амны хаалт худалдан авсан. Амны хаалтыг худалдан авах гэрээ хэлэлцээр хийгдсэн бөгөөд Москвагаас Улаан-Үд рүү онгоцоор ирнэ" хэмээн хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлжээ. 

 

 

Дараагийн долоо хоногт багтан амны хаалтууд ирэх бөгөөд Хүн амын нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өгөх аж. Яам амны хаалтуудыг олон хүүхэдтэй гэр бүл болон бусад халамж шаардлагатай өрхүүдэд хуваарилах юм байна.

 

COVID-19: Буриадад халдвар тээн ирсэн хүн нь "Титан" сүлжээ дэлгүүрийн эзэн байжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mundag bna.
2020-03-31