COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 19 болжээ
2020-03-31

 

Буриадад сүүлийн нэг хоногт COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдсэн талаар Regnum холбооны агентлаг мэдээллээ. 

 

Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо 19 болж байгаа юм. Буриадын шуурхай штабын мэдээлснээр халдвар авсан хүний тоо ийнхүү нэмэгдсэнээр хавьтагчдын тоо ч өсч, 800-д хүрчээ. Тэднийг бүгдийг нь шинжилгээнд хамруулсан байна. 

 

"Гэрийн голомт болон ажлын байранд халдваргүйжүүлэлт хийх ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 11 854 квадрат метр талбай  бүхий орон байранд халдваргүйжүүлэлт хийсэн. Тахлын эсрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна" хэмээн Буриадын шуурхай штаб мэдээлжээ.

 

 

Эргэн сануулахад, энэ сарын 26-ны өдөр Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан анхны хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ нь гэр бүлийн хоёр байсан бөгөөд тэд Москвагаас эргэн ирснийхээ дараа томууны шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан байжээ. 

 

COVID-19: Буриадад халдвар тээн ирсэн хүн нь "Титан" сүлжээ дэлгүүрийн эзэн байжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mongolhvv:
orosuud bas buriaduud mask zvvhgui bid l gaduur cholootoi ybj zuglaad bgaa ni tun notstoi bna..
2020-03-31
ZOCHIN:
BURIADUUD HILEE HYNAJ ORJ GARSAN HUMUUSEE SHINJILJ BHGUI BOL NEG ALDCHIHVAL CH HETCUUSHUU...
2020-03-31