Оросын биологич: Хөл хорио тахлыг давахад тусална
2020-04-03

 

Орос дахь тахлыг даван гарахын тулд иргэдээс COVID-19 вирусийн сорил авах ажлыг түргэвчилж, хөл хориог чандлан сахих шаардлагатай гэж Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор Сергей Нетёсов "Известия"-д мэдээлжээ. 

 

COVID-19 нь ханиад томуунаас ялгаатай, тэр дундаа хүнээс хүнд халдварлах чадвар нь өндөр гэдгийг эрдэмтэн анхааруулсан байна. Тэр дундаа хүмүүст шинж тэмдэг илрэхээс өмнө халдвартай хүн бусдад халлдвар тарааж байдаг, аливаа шинж тэмдэг илрээгүй вирус тээгч 50 хувиас дээш гарч болзошгүй гэж Нетёсов онцолжээ.

 

Вирусийн тархалтыг сааруулахын тулд хөл хориог үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр эмнэлгүүд өвчтөнүүдээ бүрэн эмчлэх боломжтой болно гэж эрдэмтэн зөвлөсөн байна. 

 

"Үүний зэрэгцээ халдвар авсан хүмүүсийг олж илрүүлэх арга хэмжээг өргөжүүлэх нь зүйтэй. Тухайлбал Германд халдвар авсан эсэхээ мэдэх хүсэлтэй хүн бүрээс түргэн оношлуураар халдварыг оношилж эхэлсэн. Манайд ч энэ аргыг хэрэглэхэд болохгүй гэх зүйлгүй. Анхандаа төлбөртэй ч байж болно" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Мөн хүмүүс хөл хорионы журмыг чандлан сахивал нөхцөл байдал тогтворжино хэмээн онцолсон байна.

 

Путин: Энэ сарыг дуустал цалинтай амарна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
evropiinhon eniig medehgui baisaar toohgui baisaar baigaad hynd baidald orson odooch mask zyyh hereggui geed l haldvarlaad l...
2020-04-03