COVID-19: БНХАУ Филиппин рүү туршлагатай эмч нарыг илгээжээ
2020-04-06

 

Филиппин дэх тахалтай тэмцэхэд туслах үүднээс БНХАУ тус улс руу 12 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг илгээсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмч нар Фужянь мужийн нийслэл Фужоу хотоос ням гаригт ниссэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд гурван эмнэлэг болон Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн эмч нар мөн тус мужийн гадаад харилцааны газрын хоёр ажилтан багтжээ.

 

Амьсгалын замын өвчний эмчилгээ, эрчимт эмчилгээ, халдварын хяналт, өвчтөний асаргаа, Хятадын уламжлалт анагаах ухаан болон барууны анагаах ухааныг хослуулсан эмчилгээ, микробиологийн сорил зэрэг олон салбарын мэргэжилтнүүд тусламжийн багийн бүрэлдэхүүнд багтсан  байна.

 

COVID-19: Куба улс бусад орнуудад туслахаар 600 эмч илгээжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Theory of broken window:
Энэ 2 саяхан хилээс болж муудалцаад буудалцаад байсан итгэх юм биш дээ
2020-04-06