COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байна
2020-04-13

 

ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо хурдацтай өсч байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 11-ний бямба гаригийн байдлаар албан ёсоор батлагдсан тохиолдол 73 байсан бол даваа гаригт энэ тоо 13-аар нэмэгджээ.

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 13-ны даваа гаригийн байдлаар нийт халдвар авсан тохиолдол 86 болж нэмэгдсэн байна. Эдгээрээс 17 хүн эмчилгээгээ дуусган, эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барж, 68 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

Өнөөдрийн байдлаар хавьтагчдын тоо 2903 болсон бөгөөд тэд бүгд лабораторын шинжилгээнд хамрагджээ. Долоо хүнд халдварын сэжиг илэрсэн тул тэдний шинжилгээг Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тахлын эсрэг эрдэм шинжилгээ, судалгааны төв рүү илгээсэн байна.

 

COVID-19: Монголын иргэн халдварын сэжигтэйгээр Буриадад эмнэлэгт хэвтжээ

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин