COVID-19: Москвад дахин 150 хүн эдгэрчээ
2020-04-13

ОХУ-ын нийслэл Москва хотод дахин 150 хүн эдгэрчээ. Ингэснээр Москва хотод вирусийн халдвараас эдгэрсэн хүний тоо 837 болсон талаар хотын орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"Бид эерэг өөрчлөлтийг харж байна, өдөр бүр эдгэрсэн хүний тоо 100 давж байгаа юм. Эмнэлгээс гарсны дараа эмчийн хяналтанд байх ёстой хүмүүст зохих зөвлөгөөнүүдийг өгсөн" хэмээн Анастасия Ракова мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Орост COVID-19 вирусийн тестийг 1,3 сая хүнд хийсэн бөгөөд халдварын сэжигтэй 141 мянган хүн эмч нарын хяналтанд байгаа аж. Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар Москва хотод халдварын 10 158 тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

Муу бүхэн сайн талтай буюу түүхэн дэх тахлууд хүн төрөлхтөнд юу сургав?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин