БНАСАУ дахин пуужин хөөргөжээ
2020-04-14

 

БНАСАУ Япон тэнгисийн зүгт бага тусгалтай хэд хэдэн пуужин хөөргөжээ. Энэ талаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Штабуудын дарга нарын хороо мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулсан байна. 

 

Тус хорооны мэдээлснээр, пуужин 150 километр орчим зам туулжээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын есний өдөр Хойд Солонгос Хамгён-Намдо мужийн Сондок хотоос Япон тэнгисийн зүгт гурван пуужин харваж байв. Энэ нь 2020 он гарснаас хойш Хойд Солонгос пуужин хөөргөсөн хоёр дахь тохиолдол байсан бөгөөд өмнө нь гуравдугаар сарын хоёрны өдөр БНАСАУ алсын тусгалтай артиллерийн сургуулилалт хийсэн гэж мэдэгдээд энэ үеэр том калибрын тийрэлтэт системээр галлах буудлага хийж байсан юм.

 

Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харважээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hahaha:
ene munguuruu neleen mask shaagaad irgeddee taraachihgui hogiin gar shuu ene buduuneee, guie manai 76 bolon baychuud shig nariin l gar um blgui dee, kk
2020-04-15
Сэтгэцийн өвчтэй хүүр шүү.
2020-04-14