COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 100 хүрчээ
2020-04-15

Хойд хөрш ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байна. 

 

Буриад улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15-ны өглөөний байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан нь лабораториор батлагдсан тохиолдол 100 болж нэмэгджээ. Эдгээрээс 23 хүн эмчилгээгээ дуусган, эмнэлгээс гарсан бол хоёр өвчтөн нас барсан байна. Мөн 75 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. 

 

Өнөөдрийн байдлаар хавьтагчдын тоо 2213 болсон бөгөөд бүх хүнээс лабораторийн шинжилгээ авчээ. Буриадын халдварт өвчний эмнэлэгт 103 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 75 нь COVID-19 вирусийн халдвартай байгаа аж. Вирусийн халдвар авсан хүмүүсийн дунд байгаа 15 хүүхдийн биеийн байдал дунд зэрэг гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Сэхээн амьдруулах тасагт насанд хүрсэн таван өвчтөн эмчлүүлж байгаа бол нэг өвчтөн уушгины хиймэл амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа аж. 

 

COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 92 болжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин