Чернобылийн түймрийн утаа Киевийг бүрхжээ
2020-04-17

Чернобылийн тусгаарлалтын бүсэд гарсан гал түймрийн утаа Украины нийслэл Киев хотыг бүрхсэн талаар Известия мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, түймрийн утаа хот руу орж ирсэн тул оршин суугчдыг цонхоо онгойлгохгүй байх, гадаа аль болох гарахгүй байхыг хотын эрх баригчид уриалсан байна. Түүнчлэн шингэн аль болох их ууж, агаар чийгшүүлэхийн тулд гэр, ажиллаж буй тасалгаандаа устай сав тавихыг зөвлөжээ. 

 

Украины онц байдлын улсын албаны дарга Николай Чечеткиний өгүүлснээр Киев хот дахь цацрагийн фон хэвийн түвшинд байгаа гэнэ. Харин олон нийтийн сүлжээгээр, Украины нийслэл дэх агаарын бохирдлын түвшин нэмэгдсэн тухай мэдээлэл эрчимтэй тархаж байгаа юм.

 

Энд дуулгахад, Чернобылийн тусгаарлалтын бүс дэх гал түймэр дөрөвдүгээр сарын дөрөвнөөс эхэлж асчээ. Энэ хугацаанд, 1986 оны атомын цахилгаан станцын ослын дараа оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн 12 суурин шатсан байна. Дөрөвдүгээр сарын 13-ны үдэш бороо орж, түймэр багасчээ.

 

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Чернобылийн ойролцоох галыг унтраасан, гэхдээ уугиж дуусах хүртэл дахин хэдэн өдөр шаардагдана гэж Украины онц байдлын газар мэдэгдэж байлаа. Тус улсын цагдаагийнхан гал түймэр тавьсан хэрэгт сэжиглэн хэд хэдэн хүнийг баривчилсан бөгөөд мөрдөн байцаалт явуулж байгаа аж. 

 

Чернобыльд гарсан гал цацраг идэвхт хаягдлын агуулахад ойртжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
za za tegvel baruun evropruu zazrag idehit yyl nyyjee, yamar ayul ve
2020-04-17