COVID-19: АНУ-д хөл хориог эсэргүүцсэн жагсаал дахин болжээ

Өнгөрсөн ням гаригт Вашингтонд хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ. Regnum агентлагийн мэдээлснээр, COVID-19 вирусийн цар тахалтай холбоотойгоор тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлахыг шаардсан жагсаалд 2,5 мянга орчим хүн оролцсон байна.
Эсэргүүцлийн жагсаалыг хууль тогтоогчид зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Бүгд Найрамдах Намын гишүүн Роберт Сазерлэнд эсэргүүцэгчдэд хандан эрх баригчид сонирхогчдын загасчлалыг хоригловол "бослого гаргах"-ыг уриалжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчид мужийн захирагчийн захирамжийг зөрчин, 50-иас дээш хүн цуглаж, хоорондоо зай барилгүй, амны хаалт зүүгээгүй байсан гэнэ. Гэхдээ жагсаал тайван болж өнгөрсөн тул нэг ч хүн баривчлагдаагүй гэж цагдаагийнхан мэдээлжээ.
COVID-19: АНУ-ын гурван мужид хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ