Газрын тосны үнэ сэргэж эхлэв

Дөрөвдүгээр сарын 21-ний арилжаагаар Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерсийн үнэ баррель нь 2,21 доллар хүртэл өсч эерэг утгадаа эргэн шилжсэн талаар ВВС мэдээллээ.
Улаанбаатарын цагаар 08:07 цагт WTI газрын тосны тавдугаар сарын фьючерсийн үнэ 160 хувиар нэмэгджээ.
Ердөө хэдхэн цагийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ны арилжаа дуусах үеэр Америкийн WTI маркийн газрын тосны үнэ Нью-Йоркийн бирж дээр бараг 300 хувиар буурч, баррель нь -37,63 доллар хүрсэн байв. Арилжааны үнэ хасах утгадаа орон ийнхүү унасан нь түүхэнд анх удаа тохиосон үйл явдал байлаа.
Газрын тос үнэгүйдэж, түүхэнд анх удаа -40 долларт хүрэв
Трамп: Газрын тосны үнэ хасах руу орсон нь түр зуурын үзэгдэл
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ