Facebook хөл хориог эсэргүүцсэн нийтлэлүүдийг устгаж байна
2020-04-21

Фейсбүүк олон нийтийн сүлжээний захиргаа хөл хорионы арга хэмжээг эсэргүүцэгчдийн оруулсан нийтлэлүүдийг устгаж эхэлжээ. Энэ талаар  Engadget цахим хуудас мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Фейсбүүк компани энэ төрлийн нийтлэл устгах асуудлаар АНУ-ын мужуудын захирагчидтай зөвлөлдсөн байна. Улмаар эрх баригчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй санал нийлэхгүй байгааг илэрхийлсэн постуудыг устгаж эхэлжээ. Эдгээр постуудыг оруулсан хүмүүс нь Калифорни, Нью-Жерси, Небраска мужууд дахь хөл хориог эсэргүүцсэн хөдөлгөөнүүдийг дэмжиж байсан гэнэ.

 

Түүнчлэн олон хүн цуглахгүй байх дүрмийг зөрчсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг ч устгаж байгаа талаар Фейсбүүк компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

COVID-19: АНУ-д хөл хориог эсэргүүцсэн жагсаал дахин болжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин