АНУ: COVID-19 вирусийг зохиомлоор гарган авсан гэдэг нь батлагдаагүй
2020-04-23

АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Тагнуул, судалгааны товчоонд SARS-CoV-2 вирусийг зохиомлоор гарган авсныг батлах баримт байхгүй гэж товчооны тэргүүн Эллен Маккарти мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр вирусийг хуруу шилэнд гарган авсан гэх таамаглалыг шалгахын тулд Тагнуул, судалгааны товчоо ихээхэн хүчин зүтгэл гаргасны дээр генетик дарааллыг ч судлахад таамаглал батлагдаагүй гэнэ.

 

"Вирусийг зохиомлоор эсвэл өөр нөлөөлөх байдлаар өөрчлөн гарган авсан гэх нотлох баримт байхгүй" хэмээн Маккарти мэдэгджээ.

 

Түүнчлэн "тэг" буюу анхны өвчтөн хаана байгаа, хаанаас халдвар тархсан мэдээлэл ч тагнуулынханд байхгүй гэж тэрбээр онцолсон байна.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш л вирусийн гарал үүслийн талаарх төрөл бүрийн таамаглал газар авч, Хятадын Ухань хот дахь вирус судлалын лабораториос алдсан гэсэн яриа ихээхэн түгсэн юм. 

 

Энэ салбарын мэргэжилтнүүдийн дундаас ч ийнхүү сэжиг таамаглал гаргаж байсан бол Хятад болон АНУ-ын эрдэмтэд COVID-19 шиг вирусийг зохиомлоор гарган авахуйц түвшинд шинжлэх ухаан хараахан хүрээгүй байгаа гэж онцолж байв. 

 

Вирус судлаач: АНУ, БНХАУ COVID-19 вирусийг бүтээхэд оролцсон

 

COVID-19 вирусийн тухай хамгийн их тархсан 5 цуурхал

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин