ВВС: Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон удахгүй ажилдаа орно
2020-04-24

COVID-19 вирусийн халдварын улмаас хэсэг хугацаанд эмчлүүлж байсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эдгэрч, дөрөвдүгээр сарын 27-нд үүрэгт ажилдаа эргэн орно гэж ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Борис Жонсон аажмаар ажлын горимдоо эргэн орж байгаа бөгөөд зөвлөхүүдтэйгээ уулзан, баримт бичигтэй танилцаж байгаа гэнэ. Мөн ажил хэрэгтээ эргэн орохын тулд ирэх долоо хоногт сайд нартай ганцаарчлан хийх уулзалт төлөвлөхийг туслахууддаа даалгаж, ирэх долоо хоногоос Засгийн газрын хуралдааныг даргалахаар болжээ. 

 

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 26-ны өдөр Борис Жонсон COVID-19 вирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон. Тэрбээр хэд хоног эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан юм.

 

COVID-19: Борис Жонсон эмнэлгээс гарчээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин