Нодон Синмун: Ким Жон Ун удирдагч барилгачдад талархлын захидал илгээлээ
4-27

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хүнд өвдсөн, нас барсан гэх төрөл бүрийн мэдээлэл гарлаа. 

 

Аль, аль нь батлагдаагүй, эргэлзээ төрүүлсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр хөвөрч байх зуур БНАСАУ-ын хэвлэлүүд удирдагчаа хэвийн ажиллаж байгаа хэмээн мэдээлж байна. 

 

Тухайлбал, Хойд Солонгосын "Нодон синмун" Ким Жон Уныг "Вонсан-кальма" аялал жуулчлалын цогцолборыг барьж буй барилгачдад талархал илэрхийлсэн захидал илгээсэн хэмээн бичсэн бөгөөд гэхдээ түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцсон талаар огт дурдаагүй байна. 

 

"Хүндэт дээд удирдагч, нөхөр Ким Жон Ун "Вонсан-Кальма" аялал жуулчлалын цогцолборын барилгад идэвхтэй тусалсан ажилчин, ажилтнуудад талархал илгээлээ" хэмээн сонины нийтлэлд өгүүлжээ. 

 

Энэ мэдээлэл гарахаас өмнө, Хойд Солонгост сүүлийн хэдэн жилд гарсан хамгийн том бүтээн байгуулалт болох Самжиений төвийг байгуулсан барилгын ажилтнуудад баяр хүргэн, талархал илэрхийлсэн гэсэн мэдээлэл Хойд Солонгосын хэвлэлүүдээр гарч байсан талаар РИА Новости мэдээллээ. 

 

Энд дуулгахад, "Вонсан-Кальма" нь Вонсан хотоос холгүй орших бөгөөд олон улсын зарим хэвлэлүүд энэ цогцолборыг Ким Жон Уны өргөө хэмээн нэрлэдэг. Мөн өнгөрсөн долоо хоногт энэ цогцолборын ойролцоо галт тэрэг зогссон байгаа нь хиймэл дагуулын зургаас харагдсан, энэ нь Ким Жон Ун тухайн цогцолборт байрлаж байж болзошгүй гэсэн үг хэмээн 38North  цахим хуудас мэдээлж байлаа. 

 

Ким Жон Ун хаачив?

LT: Ким Жон Ун нас бараагүй

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин