Сонгууль-2020: С.Баярцогт, Н.Номтойбаяр нарын бие даан нэр дэвших 208 эрхэм

Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байгаа юм.
Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 38.11-д заасан зохицуулалтын дагуу холбогдох дүгнэлт гаргана. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.
Бие даан нэр дэвшихээр улстөрчдөөс Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Б.Дэлгэрмаа, Д.Анхбаяр, УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, Г.Уянга, иргэний хөдөлгөөний төлөөлөл Л.Өнөрчимэг, Ц.Бээжин, иргэн Т.Ганболд, С.Мөнхчулуун нар тус тус мөрийн хөтөлбөрийн төслөө хүргүүлжээ.
Бүрэлдэхүүн тэлэн өрсөлдөх бие даагчид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ