COVID-19: Тайланд ирэх он хүртэл жуулчин хүлээж авахгүй
2020-04-30

Цар тахлын улмаас Тайландын эрх баригчид 2020 оны сүүл хүртэл жуулчдыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргажээ. 

 

Энэ улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдол гурван мянга орчим болсон бөгөөд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол шинээр нэмэгдэх нь буурч байгаа ч хоёр дахь давалгаа гарах эрсдэлтэй хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Тиймээс жуулчдыг хүлээн авах болон экспортод тавигдсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг энэ оны сүүл хүртэл цуцлахгүй хэмээн Тайландын Ерөнхий сайд Сомкид Жатусрипитак мэдэгджээ. 

 

Энэ хоёр салбар нь тус улсын эдийн засгийн гол салбарууд бөгөөд ийнхүү хязгаарлалтын арга хэмжээ авснаар эдийн засагт нь хүндхэн цохилт болно гэж Ерөнхий сайд онцолсон байна. 

 

"Цар тахлын нөлөө эхний улиралд мэдрэгдэж эхэлсэн. Харин хоёрдугаар улиралд эдийн засаг зогсонги байдалд орно гэдэг нь тодорхой" хэмээн Тайландын Ерөнхий сайд мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Энд дуулгахад, Тайландад 22.00 цагаас өглөөний 04.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосон бөгөөд хот, муж хооронд зорчих хөдөлгөөнийг хориглож, наран шарлагын газруудыг хаасны дээр худалдааны төв, зоогийн газар, кафе, кинотеатр, гоо сайхны салонууд үйл ажиллагаагаа зогсоосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин