АВТОБУС №35: “Заримдаа шалтгаангүй ганцаардах дуртай”
2020-05-01

Нар ээсэн дулаахан өдрийн мэнд хүргэе. Энэ удаад автобусанд бус үдшээр таксинд сууж “өөр” ертөнцтэй нэгэн бүсгүйтэй зам ханьссанаа  буулгая. Хүн л юм хойно хааяа бас хөнгөн тэрэг хөлөглөнө өө, хэхэ.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас ашиглав

 

Өнгөрсөн мягмар гарагт /2020.04.29/ ажил ихтэй оройтоод үдшийн 01.00 цагийн орчимд харихаар гарлаа. Туушин зочид буудлын цаана “Black Burger”-ийн хажууханд утасны бүхээг бий. Такси барихаар зам хөндлөн гартал нүдний үзүүрт хүн хөдлөх шиг болов. Харвал залуухан эмэгтэй бүхээг налаад хаа нэг тийш яарсан шинжгүй зогсоно.

 

Бүсгүй хүнийг бүрэнхий үдшээр ганцаар үлдээхээс хүнлэг сэтгэл цухалзаад “Та хүн хүлээж байна уу, хаа хүрэх вэ. Би 1 дүгээр хороолол орно, суугаад зам дөхөх үү” гэвэл “Харин л дээ” гээд хэсэг чимээгүй зогссоноо “Тэгдэг ч юмуу” гээд суулаа. Эмэгтэйгээс үл ялиг согтууруулах ундаа үнэртэж байна. Машинд орж суусан даруйдаа тэр цонх налаад хэсэг чимээгүй явлаа.

 

Түмний нэг /Т/: Таны ажил ийм орой тардаг юм уу?

 

Бүсгүй /Б/: Үгүй дээ. Эгч нь энэ /эрүүгээрээ заав/ Дабл шотод хоёр шил пиво уучихаад ганцаараа юм бодоод жаал алхлаа.

 

Т: Аан тийм үү. Заримдаа ч ганцаараа алхах сайхан шүү. Гэхдээ ийм шөнөөр эвгүй биш үү?

 

Б: Хэхэ. Юу нь эвгүй байхав. Хааяа шалтгаангүй ганцаардах гоё шүү дээ

 

Эмэгтэй 25 дугаар эмийн сан хүртэл чимээгүй явснаа гэнэтхэн “Эгч нь нөхрөөсөө салчихсан юм. Ганц бие хүн чинь яахав дээ хааяа нэг ууж идмээр санагдах юм байна. Найзуудтайгаа уулзъя гэсэн бүгд л үр хүүхэд, хань ижил гээд гарч ирсэнгүй. Тэгээд л ганцаараа зогсож байлаа” гэв. Энэ яриагаа үргэлжүүлж

 

Б:.Эгчийн дүү чи гэр бүлтэй юу?

 

Т: Байгаа.

 

Б: Согтуу хүүхэн солиорч байна гэж битгий бодоорой. Эгч нь хоёр хүүхэдтэй. Хувийн компанийн нягтлан, боломжийн цалинтай, лизингтэй ч гэсэн байртай. Хүнээс дутаад байгаа юм алга. Гэхдээ хүний хүсэл дуусдаггүй гэж үнэн. Нөхөр бид хоёр салсан шалтгаан хэн хэнтэй нь холбоотой. Тэр явсан уу явсан. Би уучилсан уу уучилсан. Тэгээд л болоо. Одоо харин эгч нь дахиад цоо шинээр дурламаар байна. Чи намайг хар даа. Би бас ч гэж давгүй хүүхэн байгаа биз дээ /тас тас хөхрөв/

 

Т: Сайхан эмэгтэй байна.

 

Б: Ооё /ёвров/. Сэтгэлд нийцэх хүн олдохгүй байна. Эмэгтэй хүн 35 хүрээд л гоё сайхны тооноос хасагдчиххдаг юм уу хаашаа юм.

 

Т: За хаанаас даа. 30 хүрсэн бүсгүй эрхэмсэг, дэгжин, нандин гээд дуу хүртэл байхад чинь

 

Б: /дахиад л тас тас хөхрөв/. Эсвэл би хашир болчихож.

 

Т: Аан та тэгвэл сая учрал хүлээгээд зогсож байхад чинь би гэж нэг юм төвөг болчихов уу даа хэхэ

 

Б: Үгүй ээ, угаасаа харих санаатай зогсож байсан юм. Зүгээр л хэн нэгэнтэй юу ч хамаагүй ярьж хаашаа ч хамаагүй явмаар санагдаад л  чамтай хамт суучихлаа. Тэгээд ч чи аюулгүй санагдаад...

 

Т: Та жаахан “эмо” байх тэ хэхэ

 

Б: Тийн шүү дээ. Би чинь их сэтгэл хөдлөл өндөртэй хөнгөн хүн байхгүй юу. Хааяа ганцаараа уйлна, дуулна хэхэ.

 

Т: Та хаана буух юм?

 

Б: Харин чи хаа хүрэх юм?

 

Т: Би Драгоноор хойшоо эргээд 21-рүү явна

 

Б: Тэгвэл тэнд чинь л буучихья. Болох уу?

 

Т: Болно оо. Манай үүдэнд бараг ирчихлээ дээ. Би ингээд бууя. Харин та одоо харих уу?

 

Б: Би одоо харилаа. Өглөө ажилтай очиж унтья даа энэ чинь. Баяртай эгчийн дүү. Согтуу хүүхний яриаг сонссонд баярлалаа.  

 

Т: Дараа хувь тавилан байвал дахиад таарах байхаа хоёулаа. Аз жаргал хүсье танд.

 

Бүсгүй “Андууд орчихьё” гээд хаалгаа хаахдаа хүрэмнийхээ хормойг хавчуулаад хөдөллөө. Ийм нэгэн аз жаргалтайгаар ганцаардаж яваа бүсгүйтэй шалтгаангүй хамт явж шалтгаангүй түүний амьдрал дундуур аялчихлаа.

 

Заримдаа юу ч бодолгүйгээр хаашаа ч хамаагүй алхаад л, хэнд ч гомдоогүй хэр нь өнө эртний дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс хэрэг болгон онгичиж олж аваад албаар гуниглах ч аятайхан шүү. Бас заримдаа зүгээр л тэнэглэж хүмүүсийн гайхсан царайг харж баясах гоё. Өнөөдөр таарсан эгч ч дандаа л ажил гэрийн хооронд жим татуулах дургүй. Харин зав гаргаж өөртэйгээ ярилцах дуртай, дуусдаггүй эрч хүчтэй  нэгэн шиг санагдлаа.

 

Заримдаа мөнгө төгрөг, мөрөөдөл хүслээ түр азнаад зүгээр л амьд байгаагаа мэдрэх амттай...Энэ хүрээд “эмо” өдрийн тэмдэглэлээ дуусгаж байна. Дараагийн баасан гарагт дуу хураагч дүүрэн яриагаа зав гарган залхууралгүй буулгана аа. Баяртай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи нэг ч өдөр ганц бие амьдарч чадахгүй сэтгэлээр унаж архинд орж эсвэл амиа хорлож үхэх байх даа. кккк
2020-05-02
jjj:
Gar hangalga hiisen uheents amidral Korona ih delgersen gol shaltgaan gants bie oboo emee nar ted naryg amidaar ni shataasan genelee.
2020-05-01
ha ha ha gar hangalga hiisen uheents amidral shu dee
2020-05-01
Ганц бие амьдрах сайхан шүү дээ. Хүнтэй гэрлэж үргэлж хэрэлдэж муудалцаж зодолдож дарамтлуулж амьдрах маш хэцүү.
2020-05-01
Зочин:
Чи нэг ч өдөр ганц бие амьдарч чадахгүй сэтгэлээр унаж архинд орж эсвэл амиа хорлож үхэх байх даа. кккк
jjj:
Gar hangalga hiisen uheents amidral Korona ih delgersen gol shaltgaan gants bie oboo emee nar ted naryg amidaar ni shataasan genelee.
ha ha ha gar hangalga hiisen uheents amidral shu dee