ВИДЕО: ОХУ-д агаарын парадын бэлтгэлд 70 онгоц, нисдэг тэрэг оролцлоо
2020-05-05

Тавдугаар сарын дөрөвний өдөр Оросын нийслэл Москва хотноо Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан агаарын парадын бэлтгэл болж өнгөрсөн талаар ВВС дамжууллаа. 

 

Энэ жил дэлхий даяар цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор газарт хийх парадыг хойшлуулсан юм. Гэхдээ тавдугаар сарын есний өдөр Москва дээгүүр онгоц, нисдэг тэрэгнүүд нисэж, үдэш нь баярын ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ. 

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын дөрөвний өдөр агаарын парадын бэлтгэлийн үеэр 70 гаруй цэргийн онгоц, нисдэг тэрэг Москва хот дээгүүр ниссэн байна. Түүнчлэн дуунаас хэт хурдан пуужингууд тээвэрлэх чадвартай МиГ-31К сөнөөгч, тав дахь үеийн Су-57 сөнөөгчид, радиолокацийн тагнуулын А-50 онгоц, Ил-76 тээврийн онгоцууд, Ту-95МС болон Ту-160 стратегийн бөмбөгдөгчид, Ту-22М3 алсын бөмбөгдөгчид,  Су-24 болон Су-34 фронтын бөмбөгдөгчид нисэн өнгөрчээ.

 

 

Агаарын парадын бүрэлдэхүүнд МиГ-29 , Су-30, Су-35С сөнөөгчид, мөн Ми-26, Ми-8, Ка-52, Ми-35, Ми-28Н нисдэг тэрэгнүүд оролцсон бол парадын төгсгөлд Су-25 зургаан довтлогч ниссэн байна. 

 

Агаарын парадын бэлтгэлийг явуулахын тулд Москва хотын дээгүүрх агаарын орон зайг ашиглахад тодорхой хязгаарлалтууд тавьсан бөгөөд харин энэ нь Москвагийн нисэх буудлуудын үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлээгүй гэж "Росавиация" мэдэгджээ.

 

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин COVID-19 вирусийн цар тахлын улмаас Улаан талбайд зохион байгуулагддаг парадыг хойшлуулахаар болсон тухай өмнө нь мэдэгдэж байлаа. Мөн өвчлөл буурах хүртэл "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээг хойшлуулж байгааг дуулгасан юм. Харин тавдугаар сарын есний өдөр агаарын парад болон ёслолын буудлагууд Оросын томоохон хотуудад болох аж.

 

В.Путин: Дайны дараах хамгийн хүнд сорилттой дэлхий нүүр туллаа

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
2022-05-05