COVID-19: Орост хоногт 11 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдлээ
2020-05-07

Сүүлийн өдрүүдэд ОХУ-д COVID-19 вирусийн халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол огцом өссөөр байгаа юм. Тавдугаар сарын зургааны өдөр хоногт 10,5 мянган тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж байсан бол тавдугаар сарын долооны пүрэв гаригийн байдлаар энэ үзүүлэлт дахин нэмэгджээ. 

 

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн нэг хоногт 11 231 халдвар бүртгэгдсэн нь өмнөх хугацааны тохиолдлуудаас хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. 

 

Ийнхүү хоногт 11,2 мянган тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 177 160 болжээ. Мөн өнгөрсөн хоногт COVID-19 вирусийн халдвар авсан 88 хүн нас барсан бөгөөд нийтдээ нас баралтын тоо 1625 болсон байна. 

 

COVID-19: ОХУ хөл хориог шат дараатайгаар цуцлахаар төлөвлөж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин