COVID-19: Япон вирусээс сэргийлэх вакциныг амьтад дээр туршжээ
2020-05-26

 

Японы Осакагийн их сургуультай хамтран AnGes компанийн гарган авсан коронавирусээс сэргийлэх тарилгыг амьтад дээр амжилттай туршсан талаар The Nikkei сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр туршилтын тарилга тариулсан амьтдад шаардлагатай эсрэг биетүүд илэрсэн гэнэ. Вакциныг долоодугаар сард клиникийн туршилтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд туршилтад олон арван хүн оролцоно гэж эрдэмтэд мэдэгджээ. Улмаар есдүгээр сард бүрэн хэмжээний туршилтыг эхлүүлэхээр зэхэж байгаа аж.

 

Туршилт амжилттай болвол энэ оны эцэс гэхэд Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамнаас вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм байна.

 

ОХУ: COVID-19 вирусийн вакциныг ирэх сард хүн дээр туршина

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин