ОХУ:Ялалтын парадын товыг зарлалаа
2020-05-27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын нийслэл Москва болон бусад хотуудад Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад бэлтгэж эхлэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болголоо. Цар тахлын улмаас хойшлогдсон парад зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ. 

 

"Улс орон даяар, ихэнх бүс нутагт, зэвсэгт хүчинд нөхцөл байдал тогтвортой байгаа, ихэнх газарт халдварт өвчний оргил үе өнгөрсний дараа байдал тогтворжиж байгааг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргах боломжтой гэж үзэж байна" хэмээн Оросын Ерөнхийлөгч Путин Батлан хамгаалахын сайд Шойгутай видео хурал хийх үеэрээ мэдэгджээ.

 

"Оросын нийслэл Москва болон бусад хотуудад Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад бэлтгэж эхлэхийг тушааж байна. Бид энэ парадыг Москва орчимд тулалдаж, Ленинградыг хамгаалж, Сталинградын орчимд тэмцэлдэн, Европыг чөлөөлж, Берлинийг эзэлсэн дайчид 1945 онд Улаан талбай дээр жагссан, ялагчдын домогт түүхэн парад болсон зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна" хэмээн Оросын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. 

 

Түүнчлэн тэрбээр "парад бэлтгэх болон зохион байгуулах үеийн аюулгүй байдлын хамгийн хатуу чанга шаардлагыг хангах"-ыг үүрэг болгосон байна.

 

"Арга хэмжээнд оролцогчдод эрсдэл бага учруулах, огт эрсдэлд оруулахгүй байвал нэн сайн" хэмээн Путин мэдэгджээ.

 

COVID-19: Ялалтын парадыг хойшлуулна

Shuud.mn
Сонин хачин