АНУ: Амь нэхсэн жагсаалд өөр нэг амь хохиров
5-30

Өнгөрсөн даваа гаригт өнгөт арьст эрийг цагдаагийнхан баривчлах үеэрээ газар хэвтүүлэн, хүзүүн дээр нь өвдөглөн дарсны улмаас баривчлагдсан эрийн амьсгал боогдон, улмаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цагаан арьст цагдаагийн гарт өнгөт арьст эр амиа алдсан нь оршин суугчдын эсэргүүцлийг өдөөж, улмаар Миннесота мужийн Миннеаполис хотод эмх замбараагүй байдал бий болсон юм. 

 

АНУ: Өнгөт арьстан VS цагаан арьст цагдаа буюу Фергюсоны хэрэг давтагдах уу?

 

Цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүцлийн жагсаал АНУ-ын бусад хотуудад ч өрнөж эхлэв. Тухайлбал, Охайо мужийн нийслэл Колумбус хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ хотод 400 орчим хүн хотын төв уулзваруудын нэгийг хааж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Жагсагчид байшин барилгын шил цонхыг хагалж, улмаар цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглажээ. 

 

Аризона мужийн нийслэл Феникс хотод "Арьсны өнгө цаазын ял болох ёсгүй", "Чимээгүй суух нь хүчирхийлэл"  гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан тайван жагсаал болсон байна. Гэвч тэднийг тарахыг шаардахад жагсагчид янз бүрийн зүйлсийг цагдаагийнхан руу шидэж, улмаар хууль сахиулагчид резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Кентукки мужийн Луисвилл хотод энэ оны гуравдугаар сард гэрийнх нь хаалгыг эвдэж орсон цагдаад буудуулж амиа алдсан өнгөт арьст эмэгтэй Бреонна Тэйлорын үхэлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахыг шаардсан байна. Энэ жагсаал эмх замбараагүй байдалд шилжин, улмаар буудалцаан болж, долоо хүн шархадсанаас нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа талаар АВС мэдээлжээ. 

 

Харин Колорадо мужийн нийслэл Денвер хотод тавдугаар сарын 28-ны өдөр эсэргүүцэгчид хотыг бүрхэн, Жорж Флойдын хэргийг үнэн мөнөөр шийдэхийг шаардсан бөгөөд эсэргүүцэл мөн л эмх замбараагүй байдалд шилжин, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна.

 

Манхэттэнд цагдаагийнхны дураараа авирлахыг зогсоохыг шаардсан жагсаал болсон бөгөөд хүмүүсийн ихэнх нь коронавирусээс хамгаалахын тулд гаргасан журмыг зөрчин амны хаалт зүүгээгүй байсан гэнэ. Түүнчлэн мөн л цагдаагийнхантай мөргөлдөж, 30 орчим хүнийг баривчилжээ.

 

Харин Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдал Миннеаполист тавдугаар сарын 25-наас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд улмаар энэ хотод хөл хорих цаг тогтоосоон байна. Хотод Үндэсний гвардын хэлтэсүүд эргүүл хийж байгаа юм. Энэ хотод, тавдугаар сарын 29-ний өдөр Миннесота мужийн Үндэсний гвардын 500 гаруй алба хаагч ирсэн бөгөөд банк, хүнсний дэлгүүрүүд, эмийн сангуудын орчим эргүүлж хийж байгаа талаар CNN мэдээлжээ. 

 

"Бидний зорилго бол хувийн өмч болон тайван жагсаал хийх эрх, иргэдийн амь насыг хамгаалах явдал" гэж Миннесотагийн үндэсний гвардын твиттер хуудсанд бичсэн байна. Түүнчлэн хий дамжуулах гэмтсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны улмаас дэлбэрэлт гарах аюултай тул иргэдийг сэрэмжтэй байхыг хотын эрх баригчид анхааруулжээ. 

Тавдугаар сарын 25-наас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, иргэд олноор дэлгүүр дээрэмдэн, машин шатааж, хаа сайгүй эвдлэн сүйтгэж байгаа гэнэ. Энэ тэмцлийн ажиллагааны үеэр өөр нэгэн хүн амиа алджээ.

 

Тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө хүмүүс мөн л дэлгүүр тонож, машин шатаахын дээр цагдаагийн хэсгийн байрыг галдан шатаасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Манайхан шиг эрх мэдэлтнүүдэд идүүлээд ядуураад хувхайраад байж байх ёстой юу ?????
2020-06-01
Бямбаа:
Биднийг бодвол нэгдэж чадах юм даа. Бид арчаагүй байхад энэ МАНАН бүлэглэлүүд дураараа идэж уух нь аргагүй шүү дээ.
2020-06-01
yg zuv
Зочин:
Яг зөв
Зочин:
Яг зөв
Зочин:
Цагдаагийн хүний эрх зөрчсөн бичлэгүүдийг гаргаад жагсая
2020-06-01
Зочин:
Цагдаагийн хүний эрх зөрчсөн бичлэгүүдийг гаргаад жагсая
2020-06-01
zochin:
amerkchuud bol ymarch l baisan huwia bodolguigeer busdiinhaa tuluu, shudrga busiin tuluu negdej chaddg uls ym bna. ter tsagdaa bol arail denduu ilt buruutai uildel hiij bnleildee.
2020-05-31
D:
АНУ-д жил болгон 1000 гаруй хүн цагдаад буудуулж нас бардаг. https://www.statista.com/statistics/585152/people-shot-to-death-by-us-police-by-race/
2020-05-31
Jlmmö:
Tsagdaa arai l denduu bsan smisgalj chadahgui bn gehed ni bolichihgui zevuun tsagdaa taarchihsan tegehdee yg amidral deer haruud bas haltaruud ih zevuun humuus shuu estoi muuhai humuus
2020-05-31
Монголчууд тэгж жагсаж тэмцэл хийдэг тэнэг хүмүүс биш.Оркууд л жагсаал цуглаан хийж үймээн самууны үүсгэж бусдын эд хөрөнгө болон улсын эд зүйлсийг сүйтгэдэг юм.Төр засагын муу байгаа шалтгаан бол бид нарын муу үйлийн боловсрол болохоос төр засагын буруу биш.Бид бүгд хулгай хийхгүй,худал хэлэхгүй,их унтахгүй,наадмаар бөөнөөрөө нийлж халуун зунаар Монголоо алдаж мах идэхгүй бол ер нь хүн бүр дор бүрнээ ёс суртахуунтай хүнлэг байвал улс хөгжинө тийм ард түмний дундаас тийм сайн төрийн түшээ төрөх нь баараггүй юмаа.
2020-05-31
зочин:
маэайхан ай
zuv:
tiim shuu
чи битгий хуц цагдаа новш минь. пялдага бөгс долоогч наад цагдаагийнхаа дарга болох мөрөөдлөө биелүүлж чи чадаргүй...хүниы үзэл бодлоо илэрхийлж байгаа нь тэгээд ёс суртахуунтай хллбогдох уу.... солиотой мал вэ
АНУ бол сөнөж байгаа ялзарсан улс.Тэнд ардчилал гэж үгүй ёс суртхуун нойл.Ардчилалгүй ардчилсан улс
2020-05-31
нүдээ нээ:
очиж үзчихээд мэдэмхийрээрэй. Хувиа хичээсэн иргэдтэй улс жинхэнэ сөнөдөг
Чи үхээч хужаа шээсээ
Sundui:
bid yagaad jagsaj boloxgui gej ymnii une tengert xadlaa unexeer manai ard tumen xultsengui ymaa
2020-05-30
kmkm:
жагсаад ойлгохгүй л дээ манай дарга нэртүүд.юмны үнэ ч дүүрчээ. Хариуцлага л тооцдог болчихвол бүгд засрах гээд байна
4:
ugsa mongolchuudiin talaas ilvv huwiig ene muu er daind hoorno gj bicheed bga hun shg nomhon duung tenegduu utsan togloomoo bolgchihson blhoor tsoohon heden temtseh eruul uhaantai humuus yaj ch hicheegeed niigmiin olonhoor.n darj barij bga tiim ch uchraas zugr l yrihaas oor zuil hiij chdhgui odii hurlee
Зочин:
Муу эр дайнд хөөрнө, юмны үнэ хөөрөөд чи жагсаад буухуу тэнэгээ. Тэр худалдагчтайгаа ярь
Тийм шд:
Монголчууд монголчууд биш болсон учраас жагсахгүй ээ.Хамгийн аймхай хулчгар амиа бодсон хүмүүс нь үржээд үлджээ
Чи ганцаараа жагсчихаа