АНУ: Эсэргүүцлийг намжаахаар цэргийн алба хаагчдыг дайчлав

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойд цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдал Америк даяар өрнөж, Үндэсний гвардынхан эмх журам сахиулахаар ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Улс даяар өрнөсөн энэ үймээнийг дарахын тулд "цэргийн алба хаагчдыг дайчилж болзошгүй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байлаа.
Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна
Тэрбээр мужуудын эрх баригчид шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол "иргэдийн амь нас, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд Зэвсэгт хүчнийг дайчлахад бэлэн" хэмээн мэдэгдэж байсан юм. Трампын энэ мэдэгдлийг зарим улс төрчид шүүмжилж байсан ч хэдийнэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Тодруулбал, олон нийтийн эсэргүүцлийг намжаахаар АНУ-ын нийслэл Вашингтон хотын дагуул хотууд руу 1,6 мянган алба хаагчийг илгээсэн талаар Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Цэргийн алба хаагчдыг Америкийн нийслэлийг тойрсон баазуудад байрхлуулсан бөгөөд тэднийг "байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан" гэнэ.
АНУ: Эмх замбараагүй байдлын улмаас 11 хүн амиа алджээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ