БНАСАУ БНСУ-аас бүх хэлэлцээрээ тасалж байгаа тухайгаа зарлав
2020-06-09

Зургадугаар сарын есний үд дундаас эхлээд БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгостой харилцах холбоо харилцааны бүхий л шугамаа таслахаар төлөвлөсөн гэж Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

"Энэ нь Өмнөд Солонгостой харилцах бүхий л боломжуудыг бүрэн устгах, шаардлагагүй харилцааг устгах анхны алхам болно" гэж Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ санаачилгыг БНАСАУ-ын удирдагчийн дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон болон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чор нар гаргажээ. 

 

"Хоёр Солонгосын хоорондын харилцаа эцсийн цэгтээ хүрсэн" гэж Хойд Солонгосын эрх баригчид онцлоод, Бүгд Найрамдах Солонгос Улстай хийсэн хэлэлцээрт "урам хугарсан" хэмээсэн байна. Түүнчлэн Сөүл "зохисгүй үйлдэл" гаргаж, Хойд Солонгосын ард түмнийг доромжилсон хэмээн үзжээ. 

 

Энд дуулгахад, зургадугаар сарын наймны өдөр БНАСАУ иргэний шугамаар холбогдох Өмнөд Солонгосын утасны дуудлагуудад хариу өгөхөө больсон гэнэ. Гэхдээ цэргийнхэн хоорондоо харилцдаг "шууд шугам" тасалдаагүй гэж эх сурвалжууд мэдээлж байв.

 

Үүнээс өмнө БНАСАУ Өмнөд Солонгосын зүгээс ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг нутаг дэвсгэр дээгүүр нь хөөргөхөө зогсоохгүй бол харилцаа холбоогоо тасална хэмээн мэдэгдэж байсан юм.

 

БНАСАУ Өмнөд Солонгостой хийсэн цэргийн хэлэлцээрээс гарна хэмээн сүрдүүлжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иш чааваас:
Өлсөөд коронадаад үхэх цэгтээ тулцан гөлөгнүүд юм бнлдаа
2020-06-09
Zochin:
Yadargaatai garuud ve,bolchino l biz dee,yaalgax geed bdgiin bol,ailiin aash ni oldoxgui avgai shig bxiin
2020-06-09