Хойд Солонгосын оюутнууд жагсчээ

БНАСАУ-ын олон мянган оюутан Пхеньян болон бусад хотуудад жагсаал зохион байгуулжээ. Тэд эх орных нь нутаг дэвсгэррүү Өмнөд Солонгосын талаас суртал ухуулгын хуудас илгээснийг эсэргүүцэн ийнхүү жагссан гэж Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, оюутнуудын эсэргүүцлийн жагсаал зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болжээ. "Жагсаалын оролцогчид дээд удирдлагыг гутаан доромжлохыг зүрхэлсэн хэн бүхнийг өршөөлгүй шийтгэхээр эрс шийдсэн байсан" хэмээн Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. Жагсаал Пхеньянаас гадна Кэсон, Расон, Нампхо болон хэд хэдэн мужид болж өнгөрчээ.
Энд дуулгахад, зургадугаар сарын есний үд дундаас эхлээд БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгостой харилцах холбоо харилцааны бүхий л шугамаа таслахаар төлөвлөсөн гэж Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлж байв. "Энэ нь Өмнөд Солонгостой харилцах бүхий л боломжуудыг бүрэн устгах, шаардлагагүй харилцааг устгах анхны алхам болно" гэж Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
БНАСАУ БНСУ-аас бүх хэлэлцээрээ тасалж байгаа тухайгаа зарлав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ