БНАСАУ: АНУ хоёр Солонгосын харилцаанд хутгалдах эрхгүй
2020-06-11

БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д хандан БНАСАУ болон Өмнөд Солонгосын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж, Вашингтонд "ийм эрх байхгүй" хэмээн мэдэгджээ. Энэ талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. 

 

"БНАСАУ болон Өмнөд Солонгосын харилцаа нь дотоод асуудал бөгөөд гагцхүү манай ард түмэнд хамааралтай, хэн ч үүнд хутгалдах эрхгүй" хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Цахим мэдээллийн төв агентлаг иш татжээ.

 

Агентлагийн мэдээлснээр, БНСУ-тай хамтран ажиллахаа сэргээхийг БНАСАУ-д хандан уриалсан АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг Пхеньян шүүмжилсэн байна.

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгосын олон нийтийн байгууллагууд Хойд Солонгос руу Засгийн газрын эсрэг суртал ухуулга бүхий хуудас илгээсний хариуд Пхеньян Сөүлтэй харилцах бүхий л шугмаа хаана хэмээн мэдэгдэж байлаа. Улмаар мягмар гаригийн өглөөнөөс эхлэн БНАСАУ Өмнөд Солонгосын утасны дуудлагуудад огт хариу өгөөгүй байна. 

 

БНАСАУ БНСУ-аас бүх хэлэлцээрээ тасалж байгаа тухайгаа зарлав

Shuud.mn
Сонин хачин