COVID-19: Москвад 115 мянга гаруй хүн эдгэрчээ
2020-06-11

ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн халдвараас эдгэрсэн хүний тоо 115 мянгыг давсан талаар Москва хотын орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэнийг Известия дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт 2236 өвчтөн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 115 769 болсон байна. Өмнө нь, зургадугаар сарын 10-ны өдөр эдгэрсэн хүний тоо 113 мянга давсан гэж мэдээлж байв.

 

Эргэн сануулахад, зургадугаар сарын наймны өдөр Москва хотноо хязгаарлалтуудыг цуцлах шинэ үе шат эхэлсэн талаар хотын дарга Сергей Собянин мэдэгдэж байв. Зургадугаар сарын есний өдрөөс Москва хотод гэрийн тусгаарлаллтын горим, гадаа салхилах болон үнэмлэхээр гадагш гарах журам цуцлагдаж, үйлчилгээний салбарууд тэр дундаа үсчин, мал эмнэлгүүд үйл ажиллагаагаа сэргээсэн юм.

 

Харин энэ сарын 16-ны өдрөөс эхлэн шүдний эмнэлгүүд төлөвлөгөөт үзлэгээ хийж, номын сан, зуучлалын конторууд, прокат үйлчилгээ сэргэж, зоогийн газруудын зуны задгай талбай нээгдэхээр болжээ. Улмаар зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн фитнес клуб, усан сан, бие тамир чийрэгжүүлэлтийн цогцолборууд болон нийтийн хоолны газрууд хэвийн ажиллах гэнэ.

ОХУ: Тусгаарлалтын горимыг цуцалж, хилээ хэсэгчлэн нээв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
orosiin buh ym super Putintei adilhan ymaa ha ha
2020-06-12