Д.Нямхүү: 326 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-06-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  7 сая 724 мянган   хүн халдвар авч,  427 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  130 мянган хүнээр, нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад ажиглалтанд 535 хүн шинээр орж, 157 хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар  ажиглах байранд 2057  иргэн байна. Тусгаарлах байранд 1-5 насны 57 хүүхэд, 27 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 108 иргэн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5544  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  166 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2 дуудлага ирсэн.

 

АНУ-д 21700 гаруй шинэ тохиолдол, 947 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 25900 гаруй шинэ тохиолдол, 909 нас баралт  нэмж бүртгэгдсэн  байна.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  828800 гаруйд хүрээд байна.  Харин  нас баралт 41828 болжээ. БНСУ-д 49 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 11  шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тэдгээрийн зургаа нь дотоодын  халдвар, долоо нь шинж тэмдэггүй халдвар байна.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор  дөрвөн хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван  хүний шинжилгээ,  Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ,  Ажиглах  байранд байсан найман  хүний давтан шинжилгээ,  Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн  271 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 авто тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 197,  эдгэрсэн тохиолдол  95 боллоо. Харин эмчилгээнд 102 хүн байна. Биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 иргэн байна. ХӨСҮТ-д нийтдээ 146 хүн байна.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
ta nar mundag sain ajillaj bgaa shuu !!! Bayarlaa.:
Noir hoolgui shahuu ajillaj bgaa shuu. biee sain bodooroi!!! ene uvchin hurdan alga boloosoi. ene songuuli naadam hiine geed bgaa nuhduud ene humuusees sanaliig ni asuusan yum uu???
2020-06-13
Ж.Эрдэнэбатыг шөнө 01.00 цагийн үед Их тэнгэрийн аман дахь гэрээс нь дайчлан баривчиллаа.
2020-06-13