АВТОБУС №40: Халиар түүнэ, харихдаа “амьдралаа" үүрнэ
2020-06-19

Өмнөхийг ЭНДЭЭС

 

 

Баасан гарагийн мэнд. Энэ өглөөг ээж хөдөөнөөс утас цохиж саяхны хүчтэй салхинд гэрийн бүрээс нь навсайсан. Нарантуулаас шинийг аваад унаанд дайгаад явуулах даалгавар өгсөн тул Зүүнсалаа-Халдвар чиглэлийн автобусанд сууж эхлүүллээ.

 

Хол явах тул хамгийн арын сандалд таван хүн сууж явсанд шахаад “зургаалчихлаа”. Хажуууд сууж явсан хоёр хөгшний нэг нь өнгө эвлүүлж нураадаг тоглоомонд хамаг ухаанаа шавхаж явна. Хажуугаас нь “Энийгээ буулгаач, тэрнийгээ доошлуулаач” гэж өвгөнийх нь хуруу үе үе орж ирнэ. Үүнд нь тун дургүй “Би өөрөө чадна. Чи зүгээр бай” гэнэ. Удалгүй тоглоомноосоо болж муудмаар болж “Би өөрөө тоглоно, чи битгий хараад бай” гэж эмээ өвгөнөө сүрхий зэмлэв. Өвөө тун дургүй ярвайж хаалга зүглэвэл эмээ араас нь “Хөөш, хүлээж бай” гэсээр бослоо.

 

Ээж нь тун удахгүй зусландаа очно гэсэн тул энэ хоёр очиж байшинг нь цэвэрлэхээр яваа гэж хэн нэгэнтэй учраас ярихдаа хэлнэ лээ. Тэд барагцаалвал 60 орчим насныхан. Ээж нь тэгэхээр бүр өндөр настай буурай байж таарна. Хүйтэн хар цай таван литрийн саванд хийж барьсан тэр хоёр Халдвартын буудал дээр бууж одлоо. Цонхоор харах нь өвгөнийх нь уур гараагүй бололтой нуруугаа үүрчихсэн хурдан хурдан алхалж, эмээ араас нь шалавлаад л байна.

 

Автобус давхиулсаар “Мангасын ам”-ны хойд буудал дээр хүрч очлоо. Нарантуул яг л хэвэндээ. Зогсоо чөлөөгүй хүн холхиж, “Ороод үзээрэй, юу сонирхож байна” гэдэг асуултууд энд тэндээс хөвөрсөөр л...Гэрийн цагаан бүрээс худалдсан эмэгтэй орлого муу, худалдан авалт тааруу байгааг учирлаад амжив.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Оюутан байхад “За дүү нар давхиад байх уу” гээд нүд ирмэдэг шуудангийн жолооч ах нэг их хөгширчихөж. “Дарамын дэлчгэр шар уу даа” гэж инээдэг байснаа больчихсон танихгүй байгаа бололтой бүрээсийг маань аваад гэдрэг эргэж байна.

 

***

 

Тэндээс эргээд ирсэн автобусандаа суулаа. Ээжийнхээ бамбайны хавдарт тун их санаа зовниж яваа нэгэн эмэгтэй утсаар ярьж хэрхэх тухай асуулт давтана.

 

- Би нэг мундаг докторын яриаг сонссон. Бамбайн 90-95 хувь нь хоргүй байдаг гэнэ. Шинжлэх ухаан нотолчихсон юмнаас хэтэрхий айж байгаад улам томруулчих вий дээ. Бамбай чинь удах тусам бүр эрүүнийх нь дор унжчихдаг гэсэн.

 

- Юу ч гэсэн сайн судалъя Дараа нь ламд үзүүлье.

 

- Ээж өөрөө хоолонд их дуртай байгаа. Харьцангуй гайгүй байна. Тийм учраас өөрөө тамир тэнхээтэй байгаа дээрээ хагалгаа хийлгэе гээд байгаа. Ламаас л асууя даа, тиймээ.

 

Шинжлэх ухаан, шашин хоёрын аль нь хүчтэй бол?...

 

Хажуугийн сандалд сууж явсан нэг их сахалтай 30 орчим насны эр хайрттайгаа дүрстэй дуудлага эхлүүллээ. Өгүүлбэр бүртээ “хайраа, хайраа” гэх дотно үг давтаж, учиргүй уруул дэвсэх энэ эр, тэр эмэгтэй хоёр лав шинэхэн хосууд бололтой. Залуу цаад хүндээ тун догь харагдах л гээд байгаа бололтой хар нүдний шилээ нэг авч, нөгөө духан дээрээ тогтоочихоод бохь зажлах нь хажуугаас харахад инээд хүрмээр. Гэхдээ шоолж биш. Зүгээр л түүнээс догдлол дүүрэн мэдрэмж төрөөд болдоггүй.

 

- Миний хайрын бие нь гайгүй юу. Өвдөөд байна гэсэн яасан. Мм заза. Хоол ундаа сайн идээрэй.

 

- Би одоо 10 дугаар хороолол дээр явж байна. Найз мах чанаад хүлээж байна, хаана явна л гээд байна.

 

- Гэртээ ганцаараа байгаа. Эхнэр нь ажилтай, хоёр охиноо хөдөө аав, ээж рүүгээ явуулчихаж. Тэгээд л намайг хүрээд ирээч юм ярьж сууя гэж уриад хайр нь очиж явна.

 

- За миний хайр утсаа сайн цэнэглээрэй. Хайр нь очиж байгаад ярья.

 

Дараагийн дуудлага өнөөх хүлээж ядан буй найз:

 

- Байна уу. Удахгүй буулаа. Чи намайг тосох юм бол хөгшөөн машин, тэрэг барихгүй за юу. Зүгээр явган буудал дээр хүрээд ир. Хоёулаа дээшээ алхъя. За чи машин барихгүй шүү, хөөе....гэж сануулсаар байгаа нь тун зөв санагдав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хархорингийн буудлаас тогоочийнх шиг хормогчтой эмэгтэй суутал түүний танил бүсгүй энэ автобусанд явж таарав. "Хүүе, сайн уу" хэмээн яриа хөөрөө болж таарсан  хоёрын дууны чангыг яана. Хормогчтой, хоёр гартаа тор дүүрэн юм барьсан нар салхинд тун ч их илбүүлждээ гэмээр хөрслөг бор хүүхэн

 

- Хүүе ээ, энэ амралтын өдрөөр явж халиар түүмээр байна. Чи цуг явах уу. Би орох, гарах замаа бүгдийг нь мэднэ.

 

-Гурван цаг алхдаг гээ биз дээ. Яршиг аа.

 

-Тийн гурван цаг алхаад л хүрчихнэ. Дээр яваад 70 боодол халиар түүж ирээд хүүхэд, хамаатнууддаа тараагаад өгчихсөн. Аа бас л үр ихтэй, найгүй дэлбээлсэн байна лээ шүү. Энэ амралтаар чадвал хүүхэдтэйгээ машинтай явна. Ирээд аргалаа түүнэ. Модонд нэмэртэй. Өвөл аргал их хэрэг болдог гэж эгч зогсоо чөлөөгүй ярьсаар явлаа.

 

Хархорин дээр хуушуур зардаг энэ эмэгтэй 50 настай гэнэ. Зуугийн талыг наслахдаа 25 жилийг Хархорин дээр зогсож өнгөрөөсөн тухайгаа танилдаа ярьсан. Хажуу лангууны залуучууд түүнийг тун их хүндэтгэж “Манай өндөр ээж гэдэг юм” гэж хэлэхдээ эгч үсээ арагш илбэж, өөртөө итгэлтэй сэлбэлзэв.

 

Tulgaa Skizz Artist хуудаснаас ашиглав

 

Аливаад гутардаггүй, асуудалд бууж өгдөггүй эршүүдхэн эгч ууланд авирч халиараа түүгээд харихдаа “амьдрал”-аа үүрсээр орно доо. Өөр нэгэн нь өглөө таксинд гарч согтуу хөлчүү эрчүүдтэй "солиор, хуц"-даа тулаад л даналзаж байгаа. Эрхэлдэггүй, эрхлэх ч эрхгүй мэт ийм л эгч нарын нуруун дээр цөөнгүй айлын амьдрал тогтож буй.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

 

Гэрэл зургуудыг Tulgaa Skizz ArtistMPA.MN хуудаснаас албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав. Зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно. 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХҮМҮҮС ӨНӨӨДРИЙНХӨӨС ДЭЭР АМЬДАРЧ БАЙЖЭЭ. АЖИЛГҮЙ ХҮМҮҮСЁИЙГ НҮД ҮЗҮҮРЛЭЖ АЖИЛ ХИЙ ГЭЖ ШААРДАЖ ХҮЧЭЭР ХОРОО ХОРИНООС АЖИЛ ОЛЖ ӨГДӨГ. МАРГААШДАА ИТГЭЛЭЙ АМЬДАРЧ БАЙЖ. ОДОО ДЭЛХИЙ ДАЯАР ЗҮҮНИЙ ҮЗЭЛ СЭРГЭЖ БАЙНА6 ЗӨВ ХӨГЖҮҮЛБЭЛ ХҮН ТӨРЛӨХТНИЙ МӨРӨӨДӨЛ ЮМ ШДЭЭ УГААС. АНУ-Д ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД МАРКСИЗМЫГ ИХ СОНИРХДОГ БОЛСОН
2020-06-21
Уншигч:
Автобусанд л энэ хорвоогийн эгэл амьдрал үргэлжилнэ. Сайхан мэдрэмж төрлөө. Бичээд байгаарай дүү минь. Унших дуртай шүү. Шүүмжлэгч нар цаашаа. Өөсрдийгөө л шүүмжил. Нэг ч гэсэн юмнаас сайн мэдрэмж авч байл даа.
2020-06-21
харин тийм,60тай хүнийг нэг их өвгөн эмгэнд оруулаад хэрэггүй шд хаха!Би өөрөө тэтгэврийн 62 настай,2 ач зээтэй эмэгтэй байна.Насаараа джинс өмслөө,одоо ч салахгүй өмсч бн.Хөл зүгээр,найзуудтайгаа байнга уулзаж буу халангаа элгээ хөштөл инээлдэх дуртай.Харин ч зарим залуусаас ч илүү цоглог гэж мэд!
2020-06-21
Зочин:
Автоусанд бусдыг үл хүндлэн чанга чангаар утсаар ярьдаг бүдүүлэг хүмүүст шүүмжлэлтэй хандахын оронд залуу хүн байж дэмжээд байгаа юм шиг байдаг нь онцгүй.
2020-06-20
Уншигч:
“Гялтайсан хүйтэн хар цай чанаад”гэж бичсэнийг юу гэж ойлгох вэ,чанахад халуун болно биздээ,гялтайсан гэдэг нь ч юу гэсэн үг юм бэ?
2020-06-19
буса:
Заа наад автобус нийтийн унаанд суучихаад гэртээ эсвэл ганцаараа юм шиг чалчиж байдаг малуудыг өөгшүүлсэн юм бичээд хэрэггүй ээ, Уг нь муулж шүүмжлэх ёстой. Гадна нийтийн унаанд утас дуугарахад хүнд байдалд ордог. оркоо
2020-06-19
хуушуур зардаг эгч 50тай гэнэ
2020-06-19
уран зохиол гэж боддог ш дээ
2020-06-19
zochin:
60 orchim nasni ovoo,emee gene. Tegsnee xajuud xynee 30 orchim nasni zaluu gene. Ene niitlel bichsen xyn xedtei yum bol.
2020-06-19
харин тийм,60тай хүнийг нэг их өвгөн эмгэнд оруулаад хэрэггүй шд хаха!Би өөрөө тэтгэврийн 62 настай,2 ач зээтэй эмэгтэй байна.Насаараа джинс өмслөө,одоо ч салахгүй өмсч бн.Хөл зүгээр,найзуудтайгаа байнга уулзаж буу халангаа элгээ хөштөл инээлдэх дуртай.Харин ч зарим залуусаас ч илүү цоглог гэж мэд!
хуушуур зардаг эгч 50тай гэнэ
zochin:
engiin odor dutmiin yduu mongolchuudiin amidral, uduuraadal bna bid yaandaa yaana
2020-06-19