Таван сая төгрөгийн таван азтан тодров
2020-06-22

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын азтанууд өчигдөр /2020.06.21/ тодорлоо.  Урамшуулалт сугалаанд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон баримтууд хамрагдсан юм.

 

Энэ удаагийн урамшуулалт сугалааны тохирлоор 30 мянган төгрөгийн азтан 28,527, 100 мянган төгрөгийн азтан 2,859, нэг сая төгрөгийн азтан 277, гурван сая төгрөгийн азтан 25, таван сая төгрөгийн  азтан 5 тодров. 50 сая төгрөгийн супер шагналын эзэн тодорсонгүй.

 

Shuud.mn
Сонин хачин