The Standard: Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулинд бүх насаар нь хорих ял тусгагдсан
2020-06-29

Ойрын үед БНХАУ батлахаар зэхэж буй, мөн Хонконгийн оршин суугчид төдийгүй барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хуулинд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг шийтгэх ялын дээд хэмжээ болгон бүх насаар нь хорих заалт агуулагдсан гэж The Standard мэдээлжээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнд багтах Хонконгийн гишүүн Тань Яожун мэдэгдэл хийхдээ хуулинд ялын дээд хэмжээ нь 10 жилийн хорих ял байна хэмээж байв.

 

Харин дээрх хуулийг хэлэлцсэн энэ удаагийн Байнгын хорооны хуралд Хонконгоос оролцсон 10 ажиглагчийн нэг болох, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын гишүүн Юэ Гоцян "Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь ноцтой гэмт хэрэг. Үүний төлөө ноогдуулах шийтгэл ердөө арван жилээр хориод өнгөрөхөөр хязгаарлагдахгүй гэж би бодож байна" хэмээн The Standard-д өгүүлжээ. Бусад гишүүд ч олон орны жишгээр шийтгэлийг бүх насаар нь болгох ёстой гэдэгт санал нийлж байгаа бөгөөд харин Хонконгийн эмх замбараагүй байдалд оролцсон бол 10 хүртэлх жилийн хорих ял ноогдуулна гэж тусгасан байна. 

 

Хуулийг Хонконг Британийн колончлолоос гарч Хятадын бүрэлдэхүүнд багтсаны 23 жилийн ой тохиохоос нэг өдрийн өмнө буюу зургадугаар сарын 30-ны мягмар гаригт батлахаар зэхэж байгаа гэнэ. Энэ хууль салан тусгаарлах, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, гадаадын, Хятадын эсрэг хүчинтэй үгсэн хуйвалдах гэсэн Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ноогдуулахад чиглэгдсэн юм. 

 

"Луугийн савар" дахь Хонконг

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
BAT:
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2022-08-13