Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталлаа
2020-06-30

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зургадугаар сарын 30-ны өдөр баталсан талаар South China Morning Post сонин мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хууль долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд одоогоос 23 жилийн тэртээ 1993 оны энэ өдөр Хонконг Их Британийн колончлолоос гарч, Хятадын харьяанд орж байв.

 

Энэ хууль салан тусгаарлах, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, гадаадын, Хятадын эсрэг хүчинтэй үгсэн хуйвалдах гэсэн Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ноогдуулахад чиглэгдсэн юм. 

 

Эргэн сануулахад, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тогтоолыг тавдугаар сарын 28-ны өдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд дэмжиж, есдүгээр сараас эхлэн мөрдөгдөнө гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Энэ хууль нь автономит хотын нутаг дэвсгэр дээр терроризм, салан тусгаарлах үзэл, гадны нөлөө болон БНХАУ-ын эрх баригчдын эсрэг зогсохтой тэмцэхэд Бээжинд өргөн цар хүрээтэй бүрэн эрх олгоно гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байлаа. 

 

Харин энэ хуулийг барууны орнууд ихээхэн шүүмжилж, "нэг улс-хоёр систем" зарчим алдагдаж байгааг онцолж байв. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Хонконг хот цаашид БНХАУ-ын бүрэлдэхүүнд автономит эрхтэй байхаа больсон" гэж мэдэгдсэн бөгөөд төрийн өндөр албан тушаалтан ийнхүү мэдэгдсэн нь  АНУ Хонконгийг Хятадын нэг хэсэг гэж албан ёсоор үзэх болж Хонконгт бүртгэлтэй компаниудын статусыг өөрчилж магадгүйн шинж гэж шинжээчид үзэж байсан юм.

 

"Луугийн савар" дахь Хонконг 

Shuud.mn
Сонин хачин
BAT:
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2022-08-12