АНУ-д эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна
2020-07-27

 

Тавдугаар сард өнгөт арьстан эр цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсанаас үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал АНУ даяар өрнөж, цаашлаад Америкийн нутаг дэвсгэрээс хальж, улмаар эсэргүүцэл эмх замбараагүй байдал болсон юм. 

 

Үймээний шалтгаан болсон үйл явдал болж өнгөрөөд даруй хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч Америкийн хотуудад эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Ням гаригт гэхэд л Сиэтл хотноо Black Lives Matter эсэргүүцлийн ажиллагааны үеэр мөргөлдөөн гарч, олон хүн баривчлагдаж, цагдаагийнхан шархадсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олон мянган жагсагч насанд хүрээгүйчүүдийн хорих газрын барилгын талбай  болон шүүхийн байрыг шатаасны дараа тэднийг тараахын тулд хууль сахиулагчид аминд халгүй зэвсэг ашигласан байна. Улмаар эмх замбараагүй байдалд оролцсон 45 хүнийг баривчилжээ.

 

Сиэтл хотын цагдаагийн газрын мэдээлснээр, мөргөлдөөний үеэр жагсагчид цагдаагийнхан руу чулуу шидсэний улмаас 21 офицер гэмтэл авч, нэг цагдаагийн албан хаагч өвдгөндөө гэмтэл аван эмнэлэгт хэвтжээ.

 

АНУ: Өнгөт арьстан VS цагаан арьст цагдаа буюу Фергюсоны хэрэг давтагдах уу?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин