Украин Севастополд болсон парадтай холбоотойгоор НҮБ-д ханджээ
7-29

ОХУ Тэнгисийн цэргийн өдрөөрөө Крымийн хойгт байх Севастопол хотод парад зохион байгуулсныг Украин эсэргүүцэн, ОХУ-д эсэргүүцлийн нот бичиг илгээж байсан. Энэ удаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичигт ханджээ.

"Укринформ" агентлагийн мэдээлснээр, Крымд Орос улс тэнгисийн парад зохион байгуулсантай холбоотойгоор Украин улс НҮБ-ын нарийн бичгийн даргад хандан гомдол гаргасан байна. Тодруулбан, НҮБ-ын дэргэдэх Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица захидал илгээсэн бөгөөд энэ захидалд "эзлэн түрэмгийлж авсан Севастополд парад зохион байгуулсан нь олон улсын эрхзүйн хэм хэмжээ тэр дундаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон тогтоол, түүнчлэн Украины хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг" хэмээн өгүүлжээ. 

Мөн ОХУ энэ бүс нутагт парад зохион байгуулсан нь Украин, Оросын харилцаан дахь хурцадмал байдлыг даамжруулахад чиглэсэн "зориудын алхам" байсан хэмээн Украин үзсэн байна.

Эргэн сануулахад, Оросын Тэнгисийн цэргийн флотын өдрөөр буюу долдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын гол долоон бааз дээр парад зохион байгуулагдсан юм. Энэ онд баярын арга хэмжээнүүдэд 250 хөлөг онгоц оролцсон нь өнгөрсөн оноос 100-аар их байжээ. Түүнчлэн 15 мянга орчим цэргийн албан хаагч, 80 онгоц, нисдэг тэрэг, 100 газрын техник оролцсон байна. Харин Крымийн хойгийн хот болох Севастополд болсон парадад найман цэргийн хөлөг онгоц оролцжээ.

Украин ОХУ-д эсэргүүцэл илэрхийллээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Orosiin gazar nutgiin tal ni manaihdaa gej bodohoor l,,,
2020-07-29
irgen:
harin tiimee, gehdee tuhain yeiin delhiin baidal bolon Mongol uls oroo gasar nutgaa hamgaalj yldeh chadvargui baisan ye , wench tanai gazar nutag bush gej heleegui 18-r zuun hyrsen shyydee 1-rt, ...2-rt mongoliin ezent gyrend haryalagdaj baisan ter yeiin ulsuud oorsdoo ev negdelgui baisan syyldee oorsdoo orosiin byreldhyynd orson shdee.....odoo bol ongorson haramsaad ch, oros cls yndsen huulindaa say gazer nutgiin naimaa bezeech yamarch uls orontoi hiihgui geed oruulchihsan....

Яахав дээ:
Хамгийн түрэмгий колончлогч улс бол Орос юм чинь гоншигноод яадаг юм. Тиймдээ ч хамгийн том газар нутагтай
2020-07-29