ЦУВРАЛ №3: Хөвсгөл нууранд нэг нь угааж, нөгөө нь уудаг
2020-08-10

Өмнөх нийтлэлүүдийг ЭНД, ЭНД дарж унших боломжтой.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Нийслэл хотоос 700 орчим километрийн зайд орших Хөвсгөл нуурыг өнөөдрийнх шиг олон хүн зорьдоггүй байсан цаг хугацаа 1995 он. Харин өнөөдөр нуурыг тойрон 150 орчим жуулчны бааз баригдсан. Жил ирэх тусам дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байна. Улмаар онгон дагшин байгалиас илүүтэй олны хөлийн газар Хөвсгөлд бий болжээ. Ариун цэврийн бүсийн журмаар Хөвсгөл нуураас 50 метрийн доторх зайд барилга, байгууламж, амралтын газар байгуулж болохгүй. Учир нь нуураас 100 метрийн доторх зайг эрүүл ахуйн бүс гэж үздэг. Гэтэл нуураас 50 метр дотор амралтын газар байгуулдсан, буудал хоорондын зай 500 метр байх ёстой ч энэ журмыг баримтласан газар тун цөөн аж.

 

Анхны гадаад жуулчинг хүлээн авсан Хатгал тосгоны уугуул иргэн, биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюумаа “Хоёрхон амралтын газартай байлаа. Гадаадын жуулчид ирээд морь унаад л онгон дагшин байгальд эко аялал хийгээд буцдаг байсан. Энгийн хүн харахад сүрхий өөрчлөлт ажиглагдахгүй. Харин аялал жуулчлал ингэтлээ хөгжихийн өмнө амьдарч байсан бидний хувьд нууранд бохирдол үүсч байгааг хараад л мэддэг. Тухайлбал нууранд ногоон замаг ургаж эхэлсэн. Замын тоос, жуулчдын хувцастайгаа усанд ордог зэргээс шалтгаалж органик бохирдол үүсч байгааг нуурын чулуу гялтганахаа больж борлож эхэлснээс харагдаж байна” хэмээн ярьсан.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж буй амралтын газрууд ундны усаа далайгаас урт цагаан хоолойгоор соруулж авч ашигладаг. Энэ цагаан хоолойн хажууханд аялагчид хувцастайгаа усанд орж харагдсан. Мөн зарим эмэгтэй шампунь, саван ашиглаж нууран дунд үсээ угаадаг тухай нутгийн иргэд ярьж байлаа. Цаашлаад дэлхийн цэвэр усны хоёр хувийг хангадаг цэнгэг нуурын захад жишим ч үгүй ил задгай бие засах эрээ цээргүй хүмүүс ч ирдэг гэнэ. Бүдүүлгээр хэлэхэд Хөвсгөл нууранд нэг нь “хирээ” угааж нөгөө нь ундаалж байна. Тиймээс амралтын баазуудад, аялагчдад ч стандарт, дүрэм журам тавих цаг болжээ.

 

Эко, байгальд ээлтэй аялал гэхээр хогоо хаялгүй авч яваад л болчих юм шиг санадаг. Гэтэл олон жуулчны баазыг дагасан хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр замын цагаан тоос асуудал дагуулж эхэлжээ. Мөн моторт завь ихээр нэмэгдэх болсон нь байгаль орчны үндсэн шинж чанарыг алдагдуулж байгааг доктор Ж.Оюумаа хэлж байлаа.

 

Тэрбээр “Моторт завиар давхих сайхан. Гэхдээ эко аялалын бүс болгон хөгжүүлэх гэж байгаа бол хүчтэй мотортой завьнуудыг байлгах боломжгүй. Ядаж л моторт завинд дуу намсгагч байршуулах хэрэгтэй. Энэ дуу эко системийн үндсэн байдлыг алдагдуулж байгаа юм. Мөн далайд бензин, тос хаядаг. Тиймээс тоог цөөлөх, тодорхой бүс зааж өгөх хэрэгтэй. Завьны зогсоолтой газарт нийтийн ОО, хогийн цэг байхгүй учраас завь хүлээх зуураа хүмүүс ил задгай бие засах явдал гардаг. Далайн чулууг сөхөхөд л дор нь амьтад байгаа шүү дээ. Энэ амьтад яг л бидний адил ертөнц дээр амьдарч байгаа. Гэтэл тэднийг үргээж дайжихад хүргэж байгаа нь эко аялал биш. Энд байгаа ургамал, амьтад нэг нь ч хорогдохгүй байж гэмээнэ нуур хэдэн зуун жил оршин тогтноно. Бид зөвхөн нуураа цэвэр байлгахын тулд хог хаяхгүй л гээд байгаа. Гэтэл ургамал, амьтан бүх зүйлтэй  нь хамгаалах ёстой юм. Ер нь Хөвсгөл нуураа амраахсан гэж л хүсэх юм” хэмээн учирласан.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Уг нь дэлхийд гайхагддаг гүн цэнгэг нуураа олон зуун жил цэвэр, цэнгэг хэвээр нь хадгалахад хэцүү зүйл үгүй. Нэгдүгээрт иргэдийн ухамсар чухал. Зах нь үл харагдах том нуурын захын жижигхэн хэсэгт усанд ороход, хувцастайгаа сэлэхэд бохирдоод шалихгүй гэх бодол төрдөг байж болох. Гэвч таны болчимгүй үйлдэл бүрийн тоогоор нүдэнд харагдахгүй ч нуурын ус бохирдож, экологийн тэнцвэрт байдал алдагдсаар байгааг ухамсарлах нь юу юунаас чухал байна. 

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нуур юм биш үү? далайн усыг ууж болохгүй биз дээ?
2020-08-10
usand orj hirneesee salah gj ochdg hvmvvs ochdog bloltoi usand ordog gazar bariad ugchmuur yum hubsguliinhun ch gsen de uursduu ch hiree ugaaj l bga hotiinhon ch huduuniihun ch yalgaagui orkuud blj
2020-08-10
би:
усанд орохгүй юм бол ус байгаад яадаг юм, чи л битгий уугаарай, чам шиг эргүү иргэн хэд хоног тэсэх бол,
2020-08-10
irgen:
enethegyyd shig aimaar ergyy hodooniihon bydyyleg zavaan ulsuud , yaj er ni ugaalga hiij bainaa buzaruud...
2020-08-10
ZARIM NI BAANAA , SHEENE
2020-08-10