Филиппиний Ерөнхийлөгч Оросын вакциныг өөр дээрээ туршина

img

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Орост үйлдвэрлэсэн коронавирусээс сэргийлэх вакциныг хамгийн түрүүнд өөр дээрээ туршихад бэлдэж байгаа талаараа ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ онцолжээ. 

 

Ингэснээр Оросын эм үйлдвэрлэгчдэд бүрэн итгэж байгаагаа харуулах хүсэлтэйгээ Дутерте илэрхийлээд, Оросын боловсруулж буй вакцин хүн төрөлхтөнд үр ашиг авчирна гэж цохон тэмдэглэсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

"Вакцин энд ирвэл би өөр дээрээ вакцин туршсан баталгаагаа олон нийтэд батлан харуулна" гэж Родриго Дутерте мэдэгдсэн байна. Вакциныг хамгийн түрүүнд ийнхүү туршаад, өөрт тарилга таарч байвал бусад хүмүүст ч хийж болно гэсэн үг хэмээн тэрбээр онцолжээ. Мөн Оросын эрх баригчидтай үйлдвэрлэлийн технологио хуваалцах боломжтой эсэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Энд дуулгахад, Филиппин улс өмнө нь Хятадад боловсруулсан коронавирусийн вакциныг худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. Хятадын вакциныг Малайз улс ч мөн авах төлөвлөгөөтэй байгаа бол Япон, Сингапур, Тайланд зэрэг Азийн зарим орнууд Америкийн вакциныг худалдан авахаар зэхэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 20 гаруй орон Гамалеягийн нэрэмжит төвд гарган авсан вакциныг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн таван орон коронавирусийн вакцин үйлдвэрлэхэд хамтран оролцох хүсэлт тавьжээ.

 

ОХУ: Вакциныг улсын бүртгэлд бүртгэх ажил хойшлогдож болзошгүй

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Би ч итгэж хүлээж байсан .
2020-08-11
Дэлхийг бүрхсэн энэ Ковид-19 гэдэг бакерлогийн дайныг аугаа орос орон л ялна харж л байгаарай!!! Ковид-19-д яг тохирсон нам дарах вакциныг оросын ШУ хийнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бусад нь бол түр зуурийн л юм болно.
2020-08-11