ОХУ: Эмч нар дотоодын үйлдвэрийн вакциндаа итгэхгүй байна
2020-08-14

Орос улс коронавирусийн анхны вакциныг  хамгийн түрүүнд гарган авсан талаар наймдугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Барууны орнуудын зүгээс ОХУ вакцин богино хугацаанд вакцин гаргасан гэдэгт эргэлзэж байгаа бол Орост ч энэ эргэлзээ байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Тодруулбал, Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг хийхэд бэлэн биш байгаа хэмээн "Эмч нарын лавлах" сервисээр дамжуулан судалгаанд оролцсон Оросын эмч нарын ихэнх нь хариулсан тухай РБК агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, санал асуулгад 3000 гаруй эмч оролцсоноос 52 хувь нь тарилга хийхээс татгалзсан бол 24,5 хувь нь вакжинжуулалтыг зөвшөөрч байгаа хэмээн хариулжээ. Вакцинд итгэхгүй байгаа шалтгааны талаарх асуултад 66 хувь нь үр дүнг батлах хангалттай баримт нотолгоо байхгүй гэж хариулсан бол 48 хувь нь асар богино хугацаанд боловсруулсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байгааг онцолсон байна. Харин судалгаанд оролцсон эмч нарын 20 хувь нь вакциныг өвчтөнүүд, хамт олон эсвэл танилууддаа санал болгоно гэж хариулжээ.

 

Эмч нараас гадна судлаачид ч вакциныг яаран бүртгэх хэрэггүй гэсэн уриалга гаргаж байлаа. Орост боловсруулсан, SARS-CoV-2 коронавирусийн анхны вакцины клиникийн туршилтын гурав дахь үе амжилттай дуусах хүртэл энэ вакциныг улсын бүртгэлд бүртгэх ажлыг хойшлуулах шаардлагатай хэмээн Клиник судалгаа хариуцсан байгууллагуудын холбоо үзэж, энэ талаар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн нэр дээр хаяглан  захидал илгээж байв. 

 

Ийнхүү Оросын эмч нар дотоодын үйлдвэрийн вакциндаа итгэлгүй байгаа бол Эрүүл мэндийн яам нь энэ урьдчилсан сэргийлэх тарилгыг аюулгүй, үр дүнтэй хэмээн мэдэгдэж байв. Тарилгыг хамгийн түрүүнд хийлгэсэн хүмүүсийн дотор охин нь  багтаж байгаа талаар Владимир Путин наймдугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн юм. Энэ вакциныг иргэдэд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн сайн дурын үндсэн дээр тарих аж. 

 

ОХУ: Вакциныг улсын бүртгэлд бүртгэх ажил хойшлогдож болзошгүй

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОХУ эмч нар нь өөрсдийн эрдэмтэдийн бүтээсэн вакцинд итгэхгүй гэдэг нь худлаа шүдээ, дэлхийн сая сая хүнийг ОХУлсын вакцин амыг аварч байгаа шүүдээ.Кор, Гепхтит В,С, Эвола, Сарс гэх мэт.Итгахгүй байгаа эмч нарыг эхний ээлжийнд Албадаж тахих хэрэгтэй.
2020-08-14
Turemgiilegch uls tiim jum hiiz chadahgui oros hulhi bolson shuu manaihan huuchnaar bodoz baraa tovaar avdag HUNSNII BARAA EM H O R TO I SHUU
2020-08-14
Улс төрийн зорилгоор үйлдвэрлэсэн бж таарлаа. Сири, крым , уулын карабах ... г.м тарих бхаа
2020-08-14
Baruunii zahialgatai niitleliig orchuulahaa boli:
Medeelel 2 talaas haritsuulj tugeech suraach
2020-08-14
Зочин:
Өө хөөрхий өөрийнхөө вакцинд итгэхгүй байна гэхээр вакцин бол зүгээр л бизнес юм байна л даа
2020-08-14