ОХУ: Горный Алтайд тарваган тахлын голомт илэрчээ
2020-08-14

ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад тарваган тахлын голомт тэлж байгаа талаар Regnum агентлаг мэдээлжээ. Алтайн тахлын эсрэг станцын орлогч захирал Александр Мищенкогийн өгүүлснээр энэ онд таван хэсэгт тахлын дэгдэлт гарсан байна. 

 

Тэр дундаа Кош-Агач дүүрэг дэх Укок гэх нутаг дэвсгэрт тахлын дэгдэлт сүүлийн 60 жилд анх удаа илэрсэн нь санаа зовнихуйц асуудал гэж тэрбээр мэдэгджээ.

 

Улмаар тус улсад тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн амыг вакжинжуулах ажил явагдаж байгаа аж. Одоогоор 18 мянга гаруй хүнд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн бөгөөд үүнээс 16,5 мянга нь Монгол улстай хил залгаа нутаг дэвсгэрт амьдардаг хүмүүс гэнэ. Түүнчлэн тэмээнд ч вакцин тарьж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлжээ.

Тува: Монголын хилтэй ойрхон амьдардаг иргэдэд тарваган тахлын вакцин хийнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин